Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал
- Нүүр
- Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал
Бүтээгдэхүүн
- Иргэдийн гэнэтийн ослын даатгал
- Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал
- Хүүхдийн гэнэтийн ослын даатгал
- Монголд аялагчийн даатгал
- Эрүүл мэндийн даатгал
- Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал
- Малчны зээлийн эрсдэлийн даатгал
- Тэтгэврийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал
- Эд хөрөнгийн даатгал
- Үл хөдлөх хөрөнгийн даатгал
- Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал
- Орон сууцны даатгал
- Тээврийн хэрэгслийн даатгал
- Хүнд даацын болон тусгай зориулалтын машин механизмын даатгал
- А ангиллын тээврийн хэрэгслийн даатгал
- Дотоод ачаа тээврийн даатгал /Иргэн/
- Гадаад ачаа тээврийн даатгал /Иргэн/
- Нисдэг тэрэгний их бие болон хариуцлагын даатгал
- Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлага болон тусгай зориулалтын даатгал
- Усан замын тээврийн хэрэгслийн болон тусгай зориулалтын даатгал
- Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал
Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал
8-аас дээш насны хүүхэд
Даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд
- Улсын болон орон нутгийн шинж чанартай морины уралдаан, түүний бэлтгэл, сунгаан, хурдан морь сойх, тарлах үеийн гэнэтийн осол;
- Хүчит салхи, цасан ба шороон шуурга, цочир хүйтрэлт, хүйтэн бороо, үер усны аюул, хөрсний нуралт, гулгалт, цөмрөлт, аянга, ой, хээрийн түймэр зэрэг байгалийн эрсдэлийн улмаас гэнэтийн осолд өртөх;
- Юманд цохиулах, хавчигдах, хавчуулах, хальтрах, унах, түлэгдэх, хөлдөх, осгох, наранд цохиулах, угаартах, хоолны хордлого, хорт хий, эмийн зүйл, ургамалд хордох, амьтан шавьжинд өртөх зэрэг ахуйн эрсдэл;
- Мал маллагаа, амьтдын нөлөөллийн улмаас мал, амьтнаас унах, чирэгдэх, малд дайруулах, өшиглүүлэх, тийрүүлэх, хазуулах зэргээр гэнэтийн осолд өртөх;
- Автомашин, мотоцикл, унадаг дугуй, механик тээврийн хэрэгсэл, төмөр зам, агаарын болон усан замын тээврийн хэрэгслээр зорчих явцад тухайн тээврийн хэрэгсэл онхолдох, мөргөлдөх, шүргэлцэх, шарвах, унах, живэх зэрэг техниктэй харьцах, ашиглах үед гэнэтийн осолд өртөх;
- Зам тээврийн ослын улмаас гэнэтийн осолд өртөх.
Яаралтай зөөн тээвэрлэлтийн зардлыг хурдан морь унах эрсдэлээс үүдэн даатгуулагчийн амь насанд аюултай нөхцөл үүссэн тохиолдолд 10,000,000 төгрөг хүртэлх даатгалын үнэлгээнд багтаан гэрээний хугацаанд нэг удаа олгоно.
20,000,000 төгрөг
- Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан ажилтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн хүлээн авч, энэ тухай баримт хүлээлгэн өгсөн өдрөөс хойш ажлын 10 өдрийн нөхөн төлбөрийг олгоно.
- Даатгалын тохиолдолтой холбоотой эрх бүхий байгууллагаас эцсийн шийдвэр гараагүй тохиолдолд нөхөн төлбөрийн баримт бүрэн бүрдсэн гэж үзэхгүй бөгөөд нөхөн төлбөр шийдвэрлэх хугацаа тоологдож эхлэхгүй.
- Даатгуулагч даатгалын тохиолдлын улмаас нас барсан тохиолдолд даатгалын үнэлгээний 100 хувиар тооцож нөхөн төлбөр олгоно.
- Даатгуулагч нь даатгалын тохиолдлын улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн тохиолдолд эмнэлгийн тодорхойлолтыг үндэслэн өвчтэй байсан хугацаанаас хамааруулан эмчилгээний зардлыг дор дурьдсан хувь тус хүртэл даатгалын үнэлгээнээс бодож нөхөн төлбөрийг олгоно:
1-45 хүртэл хоног эмчлүүлсэн бол хоног тутамд үнэлгээний | 0.3% |
46-90 хүртэл хоног эмчлүүлсэн бол хоног тутамд үнэлгээний | 0.5% |
- Даатгуулагч нь даатгалын тохиолдлын улмаас 90 хоногоос дээш хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай буюу тахир дутуугийн зэрэглэл тогтоолгосон бол хугацаанаас хамааруулан 4-д заасан нөхөн төлбөр дээр нэмж дараах байдлаар нөхөн төлбөрийг олгох бөгөөд нийт нөхөн төлбөрийн хэмжээ даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна. Үүнд:
Жил ба түүнээс дээш хугацаагаар тогтоолгоход үнэлгээний | 100% |
6 сараас 12 сар хүртэл хугацаагаар тогтоолгоход үнэлгээний | 50% |
6 сар хүртэл хугацаагаар тогтоолгоход үнэлгээний | 30% |
- Даатгуулагч болон түүний эрх ашгийг хамгаалагч гуравдагч этгээд санаатайгаар хохирол учруулсан буюу хохирол гарах орчин нөхцөлийг бүрдүүлсэн;
- Даатгалын тохиолдол болсон цаг хугацаа нь даатгалын хамгаалалтын хугацаанд хамаарахгүй эсхүл хамаарч байгаа нь нотлогдохгүй бол;
- Даатгуулагч даатгалын тохиолдлын талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
- Хохирлын шалтгаан, нөхцөл болзол нь даатгалын гэрээнд заасан даатгалын эрсдэлд хамаарахгүй болон даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдоогүй;
- Даатгуулагч нь гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхээр завдсан бөгөөд түүний хор уршгийн улмаас даатгалын тохиолдол бүрдсэн;
- Хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн эсвэл төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол уг шийдвэрт заасан хэмжээгээр;