Хүүхдийн гэнэтийн ослын даатгал

  • Нүүр
  • Хүүхдийн гэнэтийн ослын даатгал

Хүүхдийн гэнэтийн ослын даатгал

18-аас доош насны хүүхэд

Даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд

  1. Байгалийн эрсдэл;
  2. Зам тээврийн осол;
  3. Үйлдвэрлэлийн осол
  4. Мал амьтдын нөлөөллийн эрсдэл;
  5. Гадны халдлагад өртөх эрсдэл;
  6. Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол;
  7. Урлаг, спорт, сургалт, үйлдвэрлэлийн холбогдолтой осол /үүнд: олон улсын болон улсын чанартай уралдаан тэмцээний үеийн осол хамаарахгүй/;
  8. Ахуйн болон бусад эрсдэл /түлэгдэх, хайрагдах, тогонд цохиулах, угаартах, зүсэгдэх, хавчуулагдах, хөлдөх, халтирах, цохиулах, хорт хийнд хордох, хөрсний нуралт, наранд цохиулах, наранд хордох гэх мэт/;
  1. Даатгалын тохиолдлын улмаас гарсан эмнэлэг эмчилгээний зардлыг олгоно.
  2. Энэхүү эмнэлэг эмчилгээний зардал нь даатгалын үнэлгээний 10%- иас хэтрэхгүй байна. 

Даатгалын үнэлгээг даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.

  1. Даатгуулагч нь даатгалын тохиолдлын улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн тохиолдолд эмнэлгийн тодорхойлолтыг үндэслэн өвчтэй байсан хугацаанаас хамааруулан эмчилгээний зардлыг дор дурдсан хувь тус хүртэл даатгалын үнэлгээнээс бодож нөхөн төлбөрийг олгоно:

1-45 хүртэл хоног эмчлүүлсэн бол хоног тутамд үнэлгээний

0.3%

46-90 хүртэл хоног эмчлүүлсэн бол хоног тутамд үнэлгээний

0.5%

  1. Даатгуулагч нь даатгалын тохиолдлын улмаас 90 хоногоос дээш хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай буюу тахир дутуугийн зэрэглэл тогтоолгосон бол хугацаанаас хамааруулан 6.12-д заасан нөхөн төлбөр дээр нэмж дараах байдлаар нөхөн төлбөрийг олгох бөгөөд нийт нөхөн төлбөрийн хэмжээ даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна. Үүнд:

Жил ба түүнээс дээш хугацаагаар тогтоолгоход үнэлгээний

100%

6 сараас 12 сар хүртэл хугацаагаар тогтоолгоход үнэлгээний

50%

6 сар хүртэл хугацаагаар тогтоолгоход үнэлгээний

30%

  1. Даатгуулагч болон түүний эрх ашгийг хамгаалагч гуравдагч этгээд санаатайгаар хохирол учруулсан буюу хохирол гарах орчин нөхцөлийг бүрдүүлсэн; 
  2. Даатгалын тохиолдол болсон цаг хугацаа нь даатгалын хамгаалалтын хугацаанд хамаарахгүй эсхүл хамаарч байгаа нь нотлогдохгүй бол;
  3. Даатгуулагч даатгалын тохиолдлын талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
  4. Хохирлын шалтгаан, нөхцөл болзол нь даатгалын гэрээнд заасан даатгалын эрсдэлд хамаарахгүй болон даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдоогүй;
  5. Даатгуулагч нь гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхээр завдсан бөгөөд түүний хор уршгийн улмаас даатгалын тохиолдол бүрдсэн;
  6. Хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн эсвэл төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол уг шийдвэрт заасан хэмжээгээр;
  7. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээрослын талаар даатгагч болон бусад холбогдох газруудад нэн дариу мэдэгдээгүй, бодит байдлын талаар акт дүгнэлт хийлгээгүй;
  8. Даатгалын тохиолдол болсон өдрөөс хойш 180 хоногийн дотор нөхөн төлбөрийн гүйцэт материал даатгагчид хүлээлгэн өгөөгүй;

Даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй;