Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал

  • Нүүр
  • Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал

Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал

Банкнаас ипотекийн зээл авсан зээлдэгч болон түүний хамтран зээлдэгч

Ипотекийн зээлийн барьцаа хөрөнгө

1. Галын эрсдэл /гал түймэр, дэлбэрэлт/
2. Сантехникийн эрсдэл,
3. Байгалийн эрсдэл /газар хөдлөлтийн эрсдэл хамаарахгүй/
4. Цахилгаан эрчим хүчний эрсдэл,
5. Гуравдагч этгээдээс учруулсан санаатай болон санамсаргүй үйлдэл

Даатгагч болон даатгуулагч нар харилцан тохиролцоно

Даатгалын үнэлгээг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээгээр тогтооно.

1. Даатгалын гэрээний хугацаанд олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байх бөгөөд нөхөн төлбөр олгохдоо хэрэв даатгуулагч хариуцах хэсэгтэй бол хариуцах хэсгийг хасан нөхөн төлнө.
2. Даатгалын тохиолдол болсон үед хохирлын тухай даатгуулагч даатгагчид нэн дариу мэдэгдэх бөгөөд тохиолдол болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор нөхөн төлбөрийн гүйцэт материалыг даатгагчид хүлээлгэн өгнө.
3. Даатгалын нөхөн төлбөрийг зээл олгогч банкны хүсэлтээр тус банканд тэргүүн ээлжинд олгоно.
4. Даатгалын тохиолдлын улмаас орон сууцанд учирсан хохирлыг даатгагчийн сонголтоор засварлах эсвэл мөнгөн хэлбэрээр олгоно
5. Даатгагч нь нөхөн төлбөрийн гүйцэт материалуудыг даатгуулагчаас бүрэн хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 хоногт багтаан нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ

1. Орон сууцны ердийн элэгдэл, мөөгөнцөр, ялзралт, хорт хөгц, бактери үржилт зэрэг тухайн хөрөнгийн шинж чанараас шалтгаалан гарсан хохирол, гэмтэл
2. Засгийн газар эсвэл шүүх, арбитр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, төр захиргааны болон олон нийтийн байгууллага, эрх бүхий хуулийн этгээдийн гаргасан шийдвэрээс үүдсэн хохирол;
3. Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан үйлдэл, түүний үр дагавар;
4. Даатгалын тохиолдол болсон өдрөөс хойш 180 хоногийн дотор нөхөн төлбөрийн гүйцэт материал даатгагчид хүлээлгэн өгөөгүй,
5. Даатгуулагч нь гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхээр завдсан бөгөөд түүний хор уршгийн улмаас даатгалын тохиолдол бүрдсэн;
6. Даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
7. Атом ба цөмийн энергийн бүхий л эрсдэл, цөмийн урвал, цацраг, цацраг идэвхт болон хими, химийн хорт, биологи, био-химийн бодис, тэдгээрийн бохирдол, үр дагавраас үүдсэн хохирол;