Тээврийн хэрэгслийн даатгал

  • Нүүр
  • Тээврийн хэрэгслийн даатгал

Тээврийн хэрэгслийн даатгал

Тээврийн хэрэгслийг эзэмшиж буй хувь хүн болон хуулийн этгээд

Даатгуулагчийн эзэмшил, өмчлөлд байгаа B ангиллын тээврийн хэрэгсэл

 

Сонголт 1

Сонголт 2

Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн бүх эрсдэл

100%

80%

Зориулалтын зогсоол болон гражид байх үеийн байгалийн эрсдэл, гаднаас үүссэн галын эрсдэл, сантехникийн гэмтлийн улмаас учирсан усны эрсдэл

100%

80%

Тухайн тээврийн хэрэгсэлд жолоочийн хариуцлагын даатгалтай өөр жолооч жолоодох үед учирсан хохирол

100%

80%

Гуравдагч этгээдийн санаатай болон санаандгүй үйлдлээс учирсан хохирол /шил хагалах, мөргөөд зугтах/

100%

80%

Их биеийн хулгай, дээрэм

100%

Үнэлгээний болон ослын газраас тээвэрлэх зардал

100%

Жижиг хулгай /толь, гэрэл гэх мэт/

100%

Даатгалын үнэлгээг даатгалын зүйлийн зах зээлийн үнэлгээгээр тогтооно.

1. Хэрвээ даатгалын зүйлийн үнэлгээ нь түүний зах зээлийн үнэлгээнээс бага бол зах зээлийн үнэлгээнд даатгалын үнэлгээний хэмжээг хувь тэнцүүлэн нөхөн төлбөр олгоно
2. Даатгалын тохиолдлын улмаас даатгалын зүйлд хохирол учирсан бол хохирлын үнэлгээгээр тогтоогдсон дүнгээс даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг хассан дүнгээр нөхөн төлбөр олгоно.
3. Даатгалын нөхөн төлбөрийн тооцоолол нь зах зээлийн үнэлгээнд хувь тэнцүүлэх, гэрээний эрсдэлд тохирох хувь хэмжээгээр тооцох, өөрийн хүлээх хариуцлагыг хасаж тооцох дарааллаар хийгдэнэ.
4. Даатгалын зүйл бүрэн сүйрсэн нөхцөлд даатгалын үнэлгээнээс элэгдлийг хасаж өөрийн буруутай үйлдлээс бусад тохиолдолд өөрийн хүлэх хариуцлага тооцохгүйгээр 100 хувиар тооцож нөхөн төлнө.
5. Даатгалын зүйлд хэсэгчилсэн хохирол учирсан бол даатгалын зүйлийн насжилтаас үл хамааран засах боломжтой эд ангийг засварлах зардлыг нөхөн төлөх ба засварлах боломжгүй эвдэрсэн эд ангийг насжилтаас хамааруулан тохирох эд ангиар солих зардлын дүнгээр нөхөн төлбөр олгоно.

1. Даатгалын зүйлийг ядарсан, мансуурсан,согтуугаар жолоодох, гэмт хэргийн зорилгоор болон хууль бусаар ашиглаж явсан нь холбогдох эрх бүхий байгууллага болон албан тушаалтнаас нотлогдсон хохирол;
2. Даатгуулагчийн сонгосон хамгаалалтад хамаарахгүй эрсдэлээс учирсан хохирол болон түүний үр дагавар
3. Бусдын автотээврийн хэрэгсэлд учруулсан хохирол;
4. Даатгалын баталгаа, гэрээнд нэр нь заагдаагүй жолооч жолоодож явсан үед учирсан аливаа хохирол
5. Даатгалтай тээврийн хэрэгсэл дотор байсан эд зүйлс болон тээвэрлэж явсан ачаанд учирсан хохирол;
6. Ан ав хөөх болон уралдааны зориулалтаар ашиглаж явснаас үүдсэн хохирол;
7. Механик эвдрэл болон мотор цохисон нөхцөлд;
8. Жолоодох эрхийн үнэмлэхгүй, жолоодох эрх нь хасагдсан, болон зам тээврийн ослын хэрэг нь шүүх, прокурор болон цагдаагийн байгууллагаар хянагдаж байгаа хүн жолоодсоноос үүдсэн хохирол;
9. Хүн тээвэрлэх зориулалтын бус тээврийн хэрэгслээр хүн тээвэрлэсний улмаас үүссэн хохирол;
10. Тээврийн хэрэгслийн эд ангийн зориулалт, ашиглалтын горимыг өөрчилснөөс үүдэн гарсан хохирол;
11. Даатгалын зүйлийн ердийн элэгдэл, бараа материалын хэвийн хорогдол, ууршилт зэрэг тухайн эд хөрөнгө бараа материалын шинж
12. Ашиглалтын хугацаа заасан эд ангиуд болон туслах, дагалдах материалуудыг;
13. Даатгал хийлгэх үедээ даатгалын зүйлтэй холбоотой мэдээллийг худал, зөрүүтэй өгсөн, даатгалын асуулгыг буруу бөглөсөн.
14. Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол.
15. Даатгуулагч түүний ажилтны сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй үед хийсэн аливаа үйлдлээс үүдэн гарах хохирол.