А ангиллын тээврийн хэрэгслийн даатгал
- Нүүр
- А ангиллын тээврийн хэрэгслийн даатгал
Бүтээгдэхүүн
- Иргэдийн гэнэтийн ослын даатгал
- Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал
- Хүүхдийн гэнэтийн ослын даатгал
- Монголд аялагчийн даатгал
- Эрүүл мэндийн даатгал
- Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал
- Малчны зээлийн эрсдэлийн даатгал
- Тэтгэврийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал
- Эд хөрөнгийн даатгал
- Үл хөдлөх хөрөнгийн даатгал
- Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал
- Орон сууцны даатгал
- Тээврийн хэрэгслийн даатгал
- Хүнд даацын болон тусгай зориулалтын машин механизмын даатгал
- А ангиллын тээврийн хэрэгслийн даатгал
- Дотоод ачаа тээврийн даатгал /Иргэн/
- Гадаад ачаа тээврийн даатгал /Иргэн/
- Нисдэг тэрэгний их бие болон хариуцлагын даатгал
- Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлага болон тусгай зориулалтын даатгал
- Усан замын тээврийн хэрэгслийн болон тусгай зориулалтын даатгал
- Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал
А ангиллын тээврийн хэрэгслийн даатгал
А ангиллын тээврийн хэрэгслийг эзэмшигч
Даатгуулагчийн эзэмшил, хариуцлагад байгаа А ангиллын тээврийн хэрэгсэл:
- “мотоцикл” гэж өөрийн жин нь 400кг (ачааны зориулалттай бол 550кг) 2, 3, 4 дугуйт механикжсан тээврийн хэрэгслийг.
- “мопед” гэж 50 куб.см-ээс ихгүй ажлын багтаамж бүхий дотоод шаталтат хөдөлгүүртэй, эсхүл 0.25 кВт-аас 4 кВт хүртэл чадал бүхий цахилгаан хөдөлгүүртэй, техникийн дээд хурд нь цагт 50 км-ээс ихгүй, хоёр буюу гурван дугуйт тээврийн хэрэгслийг;
1. Зам тээврийн осол;
2. Галын эрсдэл;
3. Байгалийн эрсдэл;
4. Автограш, зогсоол, талбайд хадгалагдах үеийн эрсдэл
1. Ачигдсан байх үеийн эрсдэл;
2. Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас учирсан хохирол;
3. Хулгай, дээрмийн хохирол (их бие, эд анги)
Даатгалын үнэлгээг даатгалын зүйлийн зах зээлийн үнэлгээгээр тогтооно.
1. Хэрвээ даатгалын зүйлийн үнэлгээ нь түүний зах зээлийн үнэлгээнээс бага бол зах зээлийн үнэлгээнд даатгалын үнэлгээний хэмжээг хувь тэнцүүлэн нөхөн төлбөр олгоно
2. Даатгалын тохиолдлын улмаас даатгалын зүйлд хохирол учирсан бол хохирлын үнэлгээгээр тогтоогдсон дүнгээс даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг хассан дүнгээр нөхөн төлбөр олгоно.
3. Даатгалын нөхөн төлбөрийн тооцоолол нь зах зээлийн үнэлгээнд хувь тэнцүүлэх, гэрээний эрсдэлд тохирох хувь хэмжээгээр тооцох, өөрийн хүлээх хариуцлагыг хасаж тооцох дарааллаар хийгдэнэ.
4. Даатгалын зүйл бүрэн сүйрсэн нөхцөлд даатгалын үнэлгээнээс элэгдлийг хасаж өөрийн буруутай үйлдлээс бусад тохиолдолд өөрийн хүлэх хариуцлага тооцохгүйгээр 100 хувиар тооцож нөхөн төлнө.
5. Даатгалын зүйлд хэсэгчилсэн хохирол учирсан бол даатгалын зүйлийн насжилтаас үл хамааран засах боломжтой эд ангийг засварлах зардлыг нөхөн төлөх ба засварлах боломжгүй эвдэрсэн эд ангийг насжилтаас хамааруулан тохирох эд ангиар солих зардлын дүнгээр нөхөн төлбөр олгоно.
1. Даатгуулагч болон түүний эрх ашгийг хамгаалагч гуравдагч этгээд санаатайгаар хохирол учруулсан буюу хохирол гарах орчин нөхцөлийг бүрдүүлсэн;
2. Даатгалын тохиолдол болсон цаг хугацаа нь даатгалын хамгаалалтын хугацаанд хамаарахгүй эсхүл хамаарч байгаа нь нотлогдохгүй бол;
3. Даатгуулагч даатгалын тохиолдлын талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
4. Даатгуулагч нь гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхээр завдсан бөгөөд түүний хор уршгийн улмаас даатгалын тохиолдол бүрдсэн;
5. Хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн эсвэл төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол уг шийдвэрт заасан хэмжээгээр;
6. Даатгалын тохиолдол болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор нөхөн төлбөрийн гүйцэт материал даатгагчид хүлээлгэн өгөөгүй;
7. Даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй;