Үл хөдлөх хөрөнгийн даатгал
- Нүүр
- Үл хөдлөх хөрөнгийн даатгал
Бүтээгдэхүүн
- Иргэдийн гэнэтийн ослын даатгал
- Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал
- Хүүхдийн гэнэтийн ослын даатгал
- Монголд аялагчийн даатгал
- Эрүүл мэндийн даатгал
- Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал
- Малчны зээлийн эрсдэлийн даатгал
- Тэтгэврийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал
- Эд хөрөнгийн даатгал
- Үл хөдлөх хөрөнгийн даатгал
- Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал
- Орон сууцны даатгал
- Тээврийн хэрэгслийн даатгал
- Хүнд даацын болон тусгай зориулалтын машин механизмын даатгал
- А ангиллын тээврийн хэрэгслийн даатгал
- Дотоод ачаа тээврийн даатгал /Иргэн/
- Гадаад ачаа тээврийн даатгал /Иргэн/
- Нисдэг тэрэгний их бие болон хариуцлагын даатгал
- Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлага болон тусгай зориулалтын даатгал
- Усан замын тээврийн хэрэгслийн болон тусгай зориулалтын даатгал
- Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал
Үл хөдлөх хөрөнгийн даатгал
Даатгуулагчийн эзэмшил, өмчлөлд буй үл хөдлөх хөрөнгө
1. Гал, дэлбэрэлт, утааны эрсдэл;
2. Ус чийгт гэнэт автах эрсдэл;
3. Байгалийн эрсдэл;
4. Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл.
1. Хулгай, дээрмээс үүдэлтэй хохирол;
2. Хорлон сүйтгэх үйл ажиллагаа.
Даатгалын үнэлгээг даатгалын зүйлийн зах зээлийн үнэлгээгээр тогтооно.
Даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлын үед 20% байна.
1. Даатгуулагч үл хөдлөх хөрөнгөө зах зээлийн бодит үнээр нь даатгуулсан нөхцөлд даатгалын хугацаанд даатгалын эрсдэлийн улмаас учирсан бодит хохирлыг гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгагчийн сонголтоор мөнгөн хэлбэрээр эсвэл гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэн засварлах, нөхөн сэргээх, солих зэрэг засвар үйлчилгээ үзүүлж болно.
2. Зах зээлийн үнээр даатгуулаагүй тохиолдолд даатгалын үнэлгээг зах зээлийн үнэд харьцуулж бодит хохирлын дүнгээс хувь тэнцүүлэн олгоно. Даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирлын хэмжээг багасгах зорилгоор Даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг Даатгагч даатгалын нөхөн төлбөр дээр нэмж Даатгуулагчид нөхөн төлөх ба авсан арга хэмжээ нь даатгалын гэрээний хугацаанд даатгалын үнэлгээний 10%- аас хэтрэхгүй байна.
3. Их хэмжээний хохирол гарч, түүний бодит хэмжээг тогтоосон акт материал гаргахад хугацаа шаардагдах тохиолдолд Даатгуулагчийн хүсэлтээр харилцан тохиролцож хохирлын тодорхой хэмжээний урьдчилгаа олгож болно.
4. Даатгагчаас олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр даатгалын үнэлгээ буурах бөгөөд даатгуулагч нь даатгагчтай тохиролцож, зохих хураамжийг нөхөн төлснөөр даатгалын үнэлгээг сэргээнэ
5. Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан ажилтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн хүлээн авч, энэ тухай баримт хүлээлгэн өгсөн өдрөөс хойш ажлын 10 өдөрт нөхөн төлбөрийг олгоно.
6. Даатгалын тохиолдолтой холбоотой эрх бүхий байгууллагаас эцсийн шийдвэр гараагүй тохиолдолд нөхөн төлбөрийн баримт бүрэн бүрдсэн гэж үзэхгүй бөгөөд нөхөн төлбөр шийдвэрлэх хугацаа тоологдож эхлэхгүй.
1. Үл хөдлөх хөрөнгийн ердийн элэгдэл, хэвийн хорогдол, зэврэлт зэрэг тухайн хөрөнгийн шинж чанараас шалтгаалан гарсан тухайн эд анги, зүйлд учирсан хохирол, гэмтэл;
2. Засвар, үйлчилгээ, цэвэрлэгээ, будалт, нөхөн сэргээх зэрэг үйлчилгээний улмаас орсон өөрчлөлтүүд;
3. Үл хөдлөх хөрөнгөд буруу материал ашигласан, буруу хийсэн, зураг төсөл, төлөвлөгөө, онцлогийг алдаж тооцсон, мэргэжлийн алдаа гаргаснаас шалтгаалж учирсан хохирол, түүнийг засаж залруулахтай холбогдон гарсан зардал;
4. Галын аюулгүй байдлыг хангах дүрэм, журам зөрчсөнөөс үүдэлтэй хохирол;
5. Ашиглалтын горим зөрчсөн, урсгал засвар болон зайлшгүй хийгдэх ёстой засварыг цаг хугацаанд нь хийгээгүйгээс учрах хохирол;
6. Даатгалын тохиолдлын бус үед зайлшгүй сэргээн засварлахтай холбогдон гарах зардал;
7. Холбогдох мэргэжлийн байгууллагад учирсан хохирлын талаар газар дээр нь мэдэгдэж үзлэг шалгалт хийлгэн акт дүгнэлт гаргуулаагүй, гэрээнд заасан хугацаанд даатгагчид мэдэгдэж, хохиролтой холбоотой материалыг даатгагчид энэхүү гэрээнд заасан хугацаанд ирүүлээгүй;
8. Хүний гараар бүтсэн газар хөрсний хөдөлгөөн (хөрсний гулсалт, нуралт);
9. Газар болон даатгуулагчийн эзэмшлийн ус, зүлэг, ургамал, мод, бут, сөөгт учирсан хохирол;
10. Барилгын тэмдэг тэмдэглэгээнд учирсан хохирол;