Эд хөрөнгийн даатгал
- Нүүр
- Эд хөрөнгийн даатгал
Бүтээгдэхүүн
- Иргэдийн гэнэтийн ослын даатгал
- Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал
- Хүүхдийн гэнэтийн ослын даатгал
- Монголд аялагчийн даатгал
- Эрүүл мэндийн даатгал
- Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал
- Малчны зээлийн эрсдэлийн даатгал
- Тэтгэврийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал
- Эд хөрөнгийн даатгал
- Үл хөдлөх хөрөнгийн даатгал
- Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал
- Орон сууцны даатгал
- Тээврийн хэрэгслийн даатгал
- Хүнд даацын болон тусгай зориулалтын машин механизмын даатгал
- А ангиллын тээврийн хэрэгслийн даатгал
- Дотоод ачаа тээврийн даатгал /Иргэн/
- Гадаад ачаа тээврийн даатгал /Иргэн/
- Нисдэг тэрэгний их бие болон хариуцлагын даатгал
- Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлага болон тусгай зориулалтын даатгал
- Усан замын тээврийн хэрэгслийн болон тусгай зориулалтын даатгал
- Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал
Эд хөрөнгийн даатгал
Бүх төрлийн зориулалт бүхий хөрөнгө. Үүнд:
- Тоног төхөөрөмж
- Бараа материал
- Цахилгаан хэрэгсэл
1. Галын эрсдэл
2. Байгалийн эрсдэл
3. Цахилгаан эрчим хүчний эрсдэл
4. Ус чийгийн эрсдэл
1. Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлээс учрах эрсдэл
2. Хулгай, дээрмийн эрсдэл
Даатгалын үнэлгээг эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээгээр тогтооно.
Даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлын үед 20% байна.
1. Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан ажилтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн хүлээн авч, энэ тухай баримт хүлээлгэн өгсөн өдрөөс хойш ажлын 10 өдөрт нөхөн төлбөрийг олгоно.
2. Даатгалын тохиолдолтой холбоотой эрх бүхий байгууллагаас эцсийн шийдвэр гараагүй тохиолдолд нөхөн төлбөрийн баримт бүрэн бүрдсэн гэж үзэхгүй бөгөөд нөхөн төлбөр шийдвэрлэх хугацаа тоологдож эхлэхгүй.
3. Даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирлын хэмжээг багасгах зорилгоор Даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг Даатгагч даатгалын нөхөн төлбөр дээр нэмж Даатгуулагчид нөхөн төлөх ба авсан арга хэмжээ нь даатгалын гэрээний хугацаанд даатгалын үнэлгээний 10%- аас хэтрэхгүй байна.
4. Их хэмжээний хохирол гарч, түүний бодит хэмжээг тогтоосон акт материал гаргахад хугацаа шаардагдах тохиолдолд Даатгуулагчийн хүсэлтээр харилцан тохиролцож хохирлын тодорхой хэмжээний урьдчилгаа олгож болно.
1. Даатгалын зүйлийн ердийн элэгдэл, бараа материалын хэвийн хорогдол, ууршилт зэрэг тухайн эд хөрөнгө бараа материалын шинж чанараас шалтгаалан гарсан хохирол;
2. Техник тоног, төхөөрөмжийн ашиглалтын горим, зааврыг зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол;
3. Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлийн зөвшөөрөгдсөн байршил өөрчлөгдсөн, бусдад барьцаалуулах, түрээслэх, зээлдүүлэх, болон ашиглуулах үед гарсан хохирол;
4. Гэрээнд өөрөөр заагаагүй бол тээвэрлэлтийн үед гарсан хохирол;
5. Шалган турших зорилгоор эсвэл санаатайгаар ачааллыг хэтрүүлэх болон хэвийн бус байдлыг буй болгосон аливаа тохиолдлоос үүссэн хохирол;
6. Ашиглалтын хугацаа заасан эд ангиуд болон туслах, дагалдах материалуудыг;
7. Үйлдвэрлэлийн дефектээс болон буруу суурилуулсан, угсарсан, задалснаас үүдэн гарсан болон тэдгээрийг засварласан аливаа зардал;
8. Гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна учирсан аливаа хохирол;
9. Даатгалын тохиолдлын бус үед зайлшгүй сэргээн засварлахтай холбогдон гарах зардал;
10. Хадгалалтын горим зөрчсөн, урсгал засвар болон зайлшгүй хийгдэх засвар үйлчилгээний ажлыг цаг хугацаанд хийгээгүйгээс;
11. Даатгалын зүйлд хохирол учирсан шалтгаан тогтоогдоогүй, тодорхой бус байх;
12. Даатгуулагчийн хууль бус үйлдэл болон санаатай үйлдлийн улмаас үр дагавар, хохирол буюу даатгалын тохиолдол болох нөхцөл орчныг бүрдүүлсэн;
13. Даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол;
14. Даатгуулагч даатгагчид мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр ямар нэгэн санал гаргах, төлбөр хийх эсвэл аливаа саналыг хүлээн зөвшөөрөх, хохирлыг өөрөө нөхөн барагдуулах оролдлого хийсэн тохиолдолд;
15. Даатгалын тохиолдол болсныг нотлох хангалттай баримт материалыг даатгагчид гарган өгөөгүй буюу нотлох боломжгүй болсон;
16. Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн улмаас учруулсан аливаа хохирол;
17. Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлд гарсан хохирлоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал;
18. Даатгалын эрсдэлийн улмаас даатгалын зүйлийн байршиж буй газар, шороо, хөрс, агаар, газрын хэвлийн болон байгаль орчинд учирсан хохирол;
19. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол;
20. Даатгуулагч даатгагчидтай тохиролцолгүйгээр даатгалын зүйлийг нөхөн сэргээсэн нь хохирлын бодит үнэлгээг тогтоох, батлах боломжгүй болгосон тохиолдолд;
21. Даатгуулагч, түүний ажилтны сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй үед хийсэн аливаа үйлдлээс үүдсэн гарсан аливаа хохирол;
22. Даатгуулагчийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үед хийсэн үйлдлийн улмаас үүдсэн хохирол;
23. Даатгуулагч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих
ёсоор биелүүлээгүй бол.