Ажил олгогчийн хариуцлагын даатгал
- Нүүр
- Ажил олгогчийн хариуцлагын даатгал
Бүтээгдэхүүн
- Иргэдийн гэнэтийн ослын даатгал
- Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал
- Хүүхдийн гэнэтийн ослын даатгал
- Монголд аялагчийн даатгал
- Эрүүл мэндийн даатгал
- Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал
- Малчны зээлийн эрсдэлийн даатгал
- Тэтгэврийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал
- Эд хөрөнгийн даатгал
- Үл хөдлөх хөрөнгийн даатгал
- Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал
- Орон сууцны даатгал
- Тээврийн хэрэгслийн даатгал
- Хүнд даацын болон тусгай зориулалтын машин механизмын даатгал
- А ангиллын тээврийн хэрэгслийн даатгал
- Дотоод ачаа тээврийн даатгал /Иргэн/
- Гадаад ачаа тээврийн даатгал /Иргэн/
- Нисдэг тэрэгний их бие болон хариуцлагын даатгал
- Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлага болон тусгай зориулалтын даатгал
- Усан замын тээврийн хэрэгслийн болон тусгай зориулалтын даатгал
- Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал
Ажил олгогчийн хариуцлагын даатгал
Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд
Даатгуулагч байгууллагын ажиллагсдын амь нас, эрүүл мэнд
1. Үйлдвэрлэлийн осол
2. Хурц хордлого
3. Мэргэжлээс шалтгаалах өвчин
Даатгалын үнэлгээг даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.
1. Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан ажилтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн хүлээн авч, энэ тухай баримт хүлээлгэн өгсөн өдрөөс хойш ажлын 10 өдрийн нөхөн төлбөрийг олгоно.
2. Даатгалын тохиолдолтой холбоотой эрх бүхий байгууллагаас эцсийн шийдвэр гараагүй тохиолдолд нөхөн төлбөрийн баримт бүрэн бүрдсэн гэж үзэхгүй бөгөөд нөхөн төлбөр шийдвэрлэх хугацаа тоологдож эхлэхгүй.
3. Даатгуулагчийн ажилтны амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа болон хувь хэмжээнээс хамааран доорх хэмжээгээр нөхөн төлбөр олгоно:
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь | Олгох нөхөн төлбөрийн хэмжээ |
30% хүртэл | 5 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр |
31-50 % | 7 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр |
51-70% | 9 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр |
71% -иас дээш | 18 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр |
Нас барах | 36 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр |
4. Талууд харилцан тохиролцож даатгуулагчийн сарын цалингийн хэмжээг бодит цалингийн хэмжээнээс өөрөөр тохиролцон тогтоож болох бөгөөд энэ нөхцөлд тухайн цалингийн хэмжээг баримтлан нөхөн төлбөр олгоно.
5. Талууд хохирол учирсан талаар нарийвчлан шалгах шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн этгээдээр шинжилгээ хийлгэх эрхтэй.
6. Даатгуулагч нь ажилтанд учирсан хохирлыг барагдуулаагүй бол ажилтанд, хэрэв даатгуулагч ажилтанд учирсан хохирлыг барагдуулсан бол тус хэмжээгээр даатгуулагчид даатгалын нөхөн төлбөр олгогдоно.
1. Даатгуулагчийн хууль зөрчсөн, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй хэрэг үйлдсэн, үйлдэхийг завдсан болон санаатай үйлдлийн үр дагавар хохирол
2. Архи болон эм хэтрүүлэн хэргэсэн эсвэл мансууруулах, сэргээх үйлчилгээтэй бодис хэрэглэсний улмаас үүссэн хохирол.
3. Гуравдагч этгээдэд учирсан эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирол
4. Даатгуулагчийн эд хөрөнгөд учирсан аливаа хохирол
5. Цалин хөлс, тэтгэвэр, бусад томилолтын зардал
6. Хуулийн дагуу зохих сан, байгууллагаас нөхөн олгогдох зардал
7. Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс бусад ажилтны өөрийн бие болон сэтгэл зүйл өвчин эмгэг болон эрүүл мэндээс шалтгаалан гарсан хохирол
8. Мэргэжлийн болон аюултай спорт, уралдаан тэмцээнд оролцох, түүний үр дагавар
9. Даатгалын зүйлд хохирол учирсан шалтгаан тогтоогдоогүй, тодорхой бус байх
10. Даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол