Дотоод ачаа тээврийн даатгал
- Нүүр
- Дотоод ачаа тээврийн даатгал
Бүтээгдэхүүн
- Иргэдийн гэнэтийн ослын даатгал
- Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал
- Хүүхдийн гэнэтийн ослын даатгал
- Монголд аялагчийн даатгал
- Эрүүл мэндийн даатгал
- Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал
- Малчны зээлийн эрсдэлийн даатгал
- Тэтгэврийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал
- Эд хөрөнгийн даатгал
- Үл хөдлөх хөрөнгийн даатгал
- Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал
- Орон сууцны даатгал
- Тээврийн хэрэгслийн даатгал
- Хүнд даацын болон тусгай зориулалтын машин механизмын даатгал
- А ангиллын тээврийн хэрэгслийн даатгал
- Дотоод ачаа тээврийн даатгал /Иргэн/
- Гадаад ачаа тээврийн даатгал /Иргэн/
- Нисдэг тэрэгний их бие болон хариуцлагын даатгал
- Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлага болон тусгай зориулалтын даатгал
- Усан замын тээврийн хэрэгслийн болон тусгай зориулалтын даатгал
- Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал
Дотоод ачаа тээврийн даатгал
Даатгуулагчийн эзэмшил, хариуцлагад буй тээвэрлэгдэж буй ачаа, бараа
1. Байгалийн эрсдэл
2. Галын эрсдэл
3. Цахилгаан эрчим хүчний эрсдэл
4. Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн бүх эрсдэл
5. Тээвэрлэлтийн үеийн эрсдэл
6. Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас эрсдэл
7. Хулгай, дээрмийн эрсдэл
Даатгалын үнэлгээг тээвэрлэж буй ачаа барааны үнэлгээгээр тогтооно.
Даатгуулагч нь даатгалд хамрагдахдаа тухайн ачаа барааг тээвэрлэхтэй холбоотой дараах зүйлүүдийг даатгагчид мэдэгдэн даатгалын баталгааг авч баталгаажуулна. Үүнд:
1. Тээвэрлэх замын зай, маршрут, ачаа хүрэх газрын нэр;
2. Жолоочийн нэр, тээвэрлэх тээврийн хэрэгслийн улсын дугаар;
3. Ачаа барааны үнийн дүн, баглаа боодлын тоо, ачааны дагалдах баримт;
4. Ачааны серийн дугаар,
5. Бусад шаардлагатай мэдээлэл.
1. Даатгалтай ачаа бараа бүрэн сүйрсэн тохиолдолд даатгалын үнэлгээний хэмжээгээр нөхөн төлнө.
2. Даатгуулагчийн өөрийн буруугаас сүйрсэн бол гарсан бодит хохирлын 80 хувиар тооцож нөхөн төлбөр олгоно.
3. Даатгалын зүйл хагас сүйрсэн бол бараа, бүтээгдэхүүний өртгөөр бодит хохирлыг тогтоож, зах зээлийн үнэлгээнд харьцуулсан хувиар даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлбөр олгоно.
4. Даатгалын тохиолдол болсон үед ачааг аюулаас зайлуулах, хадгалж хамгаалах талаар тодорхой арга хэмжээ аваагүй бол хэсэгчлэн төлнө.
1. Даатгалын зүйлийн хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдах, зөрчих, хугацаа хэтрэх, үйлдвэрлэлийн гэмтэл, гологдол чанарын шаардлага хангаагүйгээс учирсан хохирол зэргээс үүссэн хохирол;
2. Бүтээгдэхүүний шошго, хамгаалалтын болон зөөх зориулалтаар хийгдсэн гадны нөлөөнөөс хамгаалсан сав баглаа боодол гэмтэх, түүнд учирсан хохирол болон гаднах сав баглаа боодол гэмтээгүй байхад учирсан доторх эвдрэл, гэмтэл.
3. Их хэмжээний өргөн хэрэглээний барааны хувьд учирсан хохирлын хэмжээ даатгалын нийт үнэлгээний 3 хувиас хэтрээгүй бол;
4. Ачаа барааг тээвэрлэхтэй холбоотой стандарт, дүрэм журам мөрдөөгүй, шаардлага хангаагүй чингэлэг, тээврийн хэрэгсэл, ачаа барааны сав баглаа боодол, хамгаалалтын болон зөөх зориулалттай хийгдсэн сав, ачилт, ачааны бэхэлгээнээс үүдэлтэй бүхий л хохирол;
5. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тээвэрлэлтийн хугацаа хоцрох, тээвэрлэлт саатах, түүнээс үүдэлтэй хохирол, тээвэрлэлтийн явцыг саатуулж болох даатгуулагчийн эдийн засгийн хохирол;
6. Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлийн зөвшөөрөгдсөн байршил өөрчлөгдсөн, бусдад барьцаалуулах, түрээслэх, зээлдүүлэх, болон ашиглуулах үед гарсан хохирол;
7. Гэрээнд өөрөөр заагаагүй үед хулгай дээрмийн эрсдэлээр гарсан хохирол;
8. Даатгалын зүйл хэсэгчлэн хулгайд алдагдах, аливаа жижиг ачааны дутагдал, алга болох, илгээгчээс дутуу илгээсэн, сэлгэн ачилтын явцад дутуу ачсан, ачааны сав баглаа боодол, лац анхны илгээгчээс гарсан байдлаас өөрчлөгдөн, гэмтсэн, хөндөгдсөн тохиолдолд ачаанд учирсан хохирол болон нотлогдоогүй хэсэгчилсэн болон бүрэн хулгай дээрэм, түүний үр дагавар;
9. Тээвэрлэж буй тээврийн хэрэгсэлд болон гуравдагч этгээдэд учруулсан хохирол;
10. Даатгалын зүйлийг засварлах зардал нь тухайн зүйлийн өөрийн үнээс давсан хэсгийг
11. Гэрээнд заасан үүргийн дагуу гол өөрчлөлтүүдийг цаг тухайд нь
даатгагчид мэдэгдээгүй бол;
12. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан тээвэрлэлтийн маршрут зөрчигдсөний улмаас гарсан хохирол;
13. Тээвэрлэгчийн санхүү төлбөрийн чадваргүйгээс үүдсэн хохирол, алдагдал;