Гадаад ачаа тээврийн даатгал

  • Нүүр
  • Гадаад ачаа тээврийн даатгал

Гадаад ачаа тээврийн даатгал

Даатгуулагчийн эзэмшил, хариуцлагад буй тээвэрлэгдэж буй ачаа, бараа

ЭРСДЭЛ, ЭСВЭЛ ХОХИРЛЫН ШАЛТГААН А В С
Гал, дэлбэрэлт
Хөлөг онгоц живэх, хөмрөх, эрэгт хайргадах
Газрын тээврийн хэрэгсэл хөмрөх, замаас гарах
Хөлөг онгоц, тээврийн хэрэгсэл гадаад объекттой мөргөлдөх, шүргэлцэх (ус хамаарахгүй)
Осол болсон боомт дээр ачааг буулгах
Ерөнхий дундаж*(General Average)
Ачааг хаях* (Jettison)
Тавцан дээрх ачаа давлагаанд цохиулах
Хөлөг онгоц, агаарын хөлөг, тээврийн хэрэгсэл, чингэлэг хадгалах газарт далай, нуур, голын ус нэвтрэх
Ачааг ачих буулгах үед хөлөг онгоцны гадна учирсан аливаа хохирол (зөвхөн бүрэн сүйрэл хамаарна)
Газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, аянга цахилгаан
Гуравдагч этгээдийн хорлон сүйтгэх үйлдэл*, хулгай(чингэлгээр нь бүхэлд нь хулгайд алдах)

Нэг удаагийн гэрээний хувьд:
Даатгалын үнэлгээг тогтоохдоо: Барааны нэхэмжлэл*(commercial invoice) дээрх нийт үнэ болон тээврийн зардлын дүнгийн нийлбэрийг нэмэлт 10%-аар “CIF+10%” өсгөн нийт үнэлгээг
тогтооно. Эсвэл зөвхөн барааны нэхэмжлэл (commercial invoice) дээрх нийт үнээр тогтоож болно.
Даатгалын хураамжийн хэмжээг тооцохдоо:Тээвэрлэж буй барааны төрөл, бүс нутаг, ОУ-ын худалдааны нөхцөл, эрсдэлийн сонголт тээвэрлэлтийн төрөл зэргээс хамааруулан тогтооно.
Жилийн гэрээний хувьд:
Даатгалын үнэлгээг тогтоохдоо: Тухайн ААН, байгууллагын өнгөрсөн жилийн нийт импорт экспортын дүнгээр үнэлгээг тогтооно.
Даатгалын урьдчилсан хураамжийн хувийг тооцохдоо: Даатгуулагчийн өнгөрсөн жилийн нийт импорт, экспорт хийсэн ачаа бараа, улс орон, тээвэрлэлтийн төрөл, ОУ-ын худалдааны нөхцөл, эрсдэлийн сонголтуудаас хамааруулан хамгийн их хувийн жинтэй үзүүлэлтүүдийг үндэслэнэ.

1. Даатгалын зүйлийн онцлог болон сав баглаа боодолтой холбоотой нөхцөлүүд:
1.1. Даатгалын зүйлийн хэвийн хорогдол, элэгдэл, ууршилт, алдагдал, жин хэмжээний багасалт;
1.2. Гадны нөлөөлөлгүйгээр даатгалын зүйл өөрийгөө устгах, шинж чанараа алдах;
1.3. Даатгалын зүйлийн хадгалалтын горим алдагдах, хугацаа хэтрэх, үйлдвэрлэлийн гэмтэл, гологдол;
1.4. Сав баглаа боодол, хамгаалалтын болон зөөх зориулалттай хийгдсэн сав, ачааны бэхэлгээ зэрэг нь шаардлага хангаагүйгээс;
1.5. Бүтээгдэхүүний шошго, хамгаалалтын болон зөөх зориулалтаар хийгдсэн гадны нөлөөнөөс хамгаалсан сав баглаа боодол гэмтэхэд;
1.6. Даатгалын бус тохиолдлоор даатгалын зүйлийн хамгаалалтын болон зөөх зориулалтаар хийгдсэн гадны нөлөөнөөс хамгаалсан сав баглаа
боодол гэмтсэнээс даатгалын зүйлд хохирол учрахад;