Ногоон орон сууцны даатгал
- Нүүр
- Ногоон орон сууцны даатгал
Бүтээгдэхүүн
- Иргэдийн гэнэтийн ослын даатгал
- Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал
- Хүүхдийн гэнэтийн ослын даатгал
- Монголд аялагчийн даатгал
- Эрүүл мэндийн даатгал
- Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал
- Малчны зээлийн эрсдэлийн даатгал
- Тэтгэврийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал
- Эд хөрөнгийн даатгал
- Үл хөдлөх хөрөнгийн даатгал
- Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал
- Орон сууцны даатгал
- Тээврийн хэрэгслийн даатгал
- Хүнд даацын болон тусгай зориулалтын машин механизмын даатгал
- А ангиллын тээврийн хэрэгслийн даатгал
- Дотоод ачаа тээврийн даатгал /Иргэн/
- Гадаад ачаа тээврийн даатгал /Иргэн/
- Нисдэг тэрэгний их бие болон хариуцлагын даатгал
- Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлага болон тусгай зориулалтын даатгал
- Усан замын тээврийн хэрэгслийн болон тусгай зориулалтын даатгал
- Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал
Ногоон орон сууцны даатгал
Даатгуулагчийн эзэмшил, өмчлөлд буй Амины орон сууц болон орон сууц.
1. Гал түймэр, дэлбэрэлт;
2. Байгалийн эрсдэл:
3. Сантехникийн гэмтлээс үүдэн ус алдах, ус чийгний нөлөөллөөс учирсан хохирол;
1. Цахилгаан эрчим хүчний хэвийн бус хэлбэлзлээс учирсан хохирол;
2. Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл.
Даатгалын үнэлгээг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээгээр тогтооно.
Харилцан тохиролцоно.
1. Даатгуулагч даатгалын зүйлийг зах зээлийн бодит үнээр нь даатгуулсан нөхцөлд даатгалын хугацаанд даатгалын эрсдэлийн улмаас учирсан бодит хохирлоос даатгуулагчийн хариуцах хэсгийг хасан даатгалын үнэлгээ хүртэл нөхөн төлнө.
2. Зах зээлийн үнээр даатгуулаагүй тохиолдолд даатгалын үнэлгээг зах зээлийн үнэд харьцуулж бодит хохирлын дүнгээс даатгуулагчийн хариуцах хэсгийг хасан хувь тэнцүүлэн олгоно.
3. Даатгагчаас олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр даатгалын үнэлгээ буурах бөгөөд даатгуулагч нь даатгагчтай тохиролцож, зохих хураамжийг нөхөн төлснөөр даатгалын үнэлгээг сэргээж болно.
4. Даатгуулсан ногоон орон сууц нь бүрэн сүйрсэн тохиолдолд даатгагч тухайн хөрөнгийг урьдах хөрөнгөөс дордуулахгүй ижил төстэй хөрөнгөөр орлуулан солих эсвэл бодит үнээс даатгуулагчийн хариуцах хэсгийг хасан нөхөн төлнө.
5. Хохирлын хэмжээг тодорхойлохдоо эхлээд даатгуулагчийн гаргасан үнэлгээг харгалзан үзэх бөгөөд даатгагч уг үнэлгээг үндэслэлгүй байна гэж үзвэл даатгагч өөрийн зардлаар Монгол улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчнээр үнэлгээ хийлгэнэ. Уг үнэлгээг талуудын аль нэг нь эс зөвшөөрсөн тохиолдолд талууд хамтран Монгол улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчнээр хөндлөнгийн үнэлгээ хийлгэх бөгөөд гарах зардлыг талууд хамтран хариуцна.
6. Байгалийн гамшиг, гал, усны аюулаас шалтгаалан даатгалын зүйл бүрэн сүйрэл болсон тохиолдлын үед талууд зохих мэргэжлийн байгууллагуудтай хамтран хохирлын шалтгаан, хэмжээг тогтоох комисс томилон ажиллах ба комиссын бүрэлдэхүүнд даатгагч, даатгуулагчийн төлөөлөгч байхаас гадна шаардлагатай бол хууль хяналт, гал, ус цаг уурын албаны төлөөлөгч зэрэг холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулж болно.
7. Даатгуулагч даатгалын зүйлийг хэд хэдэн даатгуулагчид зэрэг даатгуулсан болон энэхүү даатгалын гэрээгээр олгогдох нөхөн төлбөр нь өөр даатгалын гэрээгээр мөн нөхөн төлөгдөхөөр байвал Даатгагч нь учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцахгүй бөгөөд бусад даатгалын компанитай тохиролцож хохирлын хэмжээнээс ихгүй байхаар тооцож нөхөн төлбөрийг олгоно.
8. Даатгалын хураамжийг хэсэгчлэн төлөх хугацаанд төлөөгүй байх үед учирсан хохирлыг нөхөн төлөхдөө төлсөн хураамжид дүйцэх даатгалын үнэлгээнээс хувь тэнцүүлсэн хэлбэрээр тооцож олгоно.
9. Даатгалын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгосноос хойш даатгуулагч гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн болох нь тогтоогдсон тохиолдолд даатгуулагч нь олгогдсон нөхөн төлбөрийг үл маргах журмаар даатгагчид бүрэн буцаан төлнө.
10. Гэрээний хугацаанд олгогдох нөхөн төлбөрийн нийт хэмжээ нь даатгалын зүйлийн зах зээлийн үнэ болон даатгалын үнэлгээ хоёрын аль бага байна.
11. Даатгалын зүйл нь бүрэн сүйрэн даатгагч нь даатгалын нөхөн төлбөрт даатгалын үнэлгээний 90 хувь буюу түүнээс дээш дүнгээр нөхөн төлбөр олгосон тохиолдолд даатгалын зүйл даатгагчийн өмчлөлд шилжинэ.
1. Даатгалын зүйлийн ердийн элэгдэл, мөөгөнцөр, ялзралт, хорт хөгц, бактери үржилт зэрэг даатгалын зүйлийн шинж чанараас шалтгаалан гарсан хохирол.
2. Даатгалын зүйлд буруу материал ашигласан, буруу хийсэн, зураг төсөл, төлөвлөгөө, онцлогийг алдаж тооцсон, мэргэжлийн алдаа гаргаснаас шалтгаалж учирсан хохирол, түүнийг засаж залруулахтай холбогдон гарсан зардал;
3. Засвар, үйлчилгээ, цэвэрлэгээ, будалт, нөхөн сэргээх зэрэг үйлчилгээний улмаас орсон өөрчлөлтүүд;
4. Галын аюулгүй байдлыг хангах дүрэм, журам зөрчсөнөөс үүдэлтэй хохирол;
5. Ашиглалтын горим зөрчсөн, урсгал засвар болон зайлшгүй хийгдэх ёстой засварыг цаг хугацаанд нь хийгээгүйгээс учрах хохирол;
6. Газар болон даатгуулагчийн эзэмшлийн ус, зүлэг, ургамал, мод, бут, сөөгт учирсан хохирол;
7. Даатгагч болон эрх бүхий байгууллагаас аюулгүй байдлын талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй, тогтоосон зөрчлийг арилгаагүй;
8. Даатгалын зүйлд хохирол учирсан шалтгаан тогтоогдоогүй, тодорхой бус байх;
9. Даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол;
10. Даатгуулагч даатгагчид мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр ямар нэгэн санал гаргах, төлбөр хийх эсвэл аливаа саналыг хүлээн зөвшөөрөх, хохирлыг өөрөө нөхөн барагдуулах оролдлого хийсэн тохиолдолд;
11. Даатгуулагч даатгал хийлгэхдээ эсвэл нөхөн төлбөр авахдаа худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хэлэх ёстой зүйлийг хэлэлгүй нуусан тохиолдолд;
12. Даатгалын тохиолдол болсныг нотлох хангалттай баримт материалыг даатгагчид гарган өгөөгүй буюу нотлох боломжгүй болсон;
13. Даатгуулагч даатгалын тохиолдол бий болох буюу бий болохуйц нөхцөл орчныг бүрдүүлсэн, ихэсгэсэн, түүнчлэн мэдэгдэж буй буюу мэдэх боломжтой эрсдэлээс зайлсхийгээгүйгээс учирсан хохирол;