Байгууллагын хариуцлагын даатгал
- Home
- Байгууллагын хариуцлагын даатгал
Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгал
Даатгуулагчийн үйл ажиллагаанаас үүдэн гуравдагч этгээдийн болон харилцагчийн амь нас, эрүүл мэндэд, эд хөрөнгийн өмнө хүлээх хуулийн хариуцлага
Даатгуулагчийн үйл ажиллагааны явцад санамсар болгоомжгүйн улмаас харилцагч байгууллага болон гуравдагч этгээдийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах
- Тэмдэгтийн хураамж
- Шүүхийн зардал
Даатгагч болон даатгуулагч нар харилцан тохиролцоно.
- Даатгалын гэрээний хугацаанд олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.
- Даатгалын тохиолдол болсон үед хохирлын тухай даатгуулагч даатгагчид нэн дариу мэдэгдэх бөгөөд тохиолдол болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор нөхөн төлбөрийн гүйцэт материалыг даатгагчид хүлээлгэн өгнө.
- Даатгагч нь нөхөн төлбөрийн гүйцэт материалуудыг даатгуулагчаас бүрэн хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 хоногт багтаан нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.
- Даатгагч даатгалын гэрээнд заасан хугацаанд даатгалын нөхөн төлбөр олгоогүй бол Иргэний хуулийн 232.6 дугаар зүйлд заасны дагуу хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцон даатгуулагчид олгоно.
- Даатгагч нь учирсан хохирлыг даатгуулагчийн нэрийн өмнөөс нөхөн олгохдоо Монгол улсын шүүхийн шийдвэр, хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий байгууллагын акт зэргийг үндэслэнэ. Шүүхийн шийдвэр нь эцсийн шатны шийдвэр байх ба хэрэв даатгуулагч дараагийн шатны шүүхэд давж заалдахаар бэлдэж байгаа болон давж заалдаж буй тохиолдолд энэ шатны шүүхийн шийдвэр гартал нөхөн төлбөрийг олгохгүй.
- Шүүхийн зардлыг холбогдох баримтуутад үндэслэн даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.
- Тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлнө.
- Даатгалын тохиолдлын улмаас гуравдагч этгээдийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн нийт дүн нь хариуцлагын хэмжээнээс хэтэрсэн үед шүүхийн зардлыг хувь тэнцүүлэн бодож олгоно.
- Даатгуулагч гуравдагч этгээдийн болон харилцагчийн эд хөрөнгөнд хохирол учруулсан тохиолдолд гэмтэл хохирлыг даатгуулагчийн хариуцах хэсгийг хасаж мэргэжлийн үнэлгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн нөхөн төлбөр олгоно.
- Даатгуулагчийн ажилчид албан хаагчид ба дадлага хийж буй иргэдийн хөрөнгө, амь нас эрүүл мэндийн хохирол;
- Даатгуулагчийн өөрийн хөрөнгөнд учирсан хохирол;
- Даатгуулагчийн эрхэлж буй үйл ажиллагаа нь Монгол улсын зохих лиценз зөвшөөрөлгүй байхад тохиолдсон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсны улмаас хүлээх хариуцлага;
- Даатгуулагч санаатайгаар бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирол;
- Даатгалын үнэлгээнээс давсан хохирол болон хохирлоос үүдсэн ашиг орлогын алдагдал;
- Даатгуулагчийн болон түүний ажилтны бүхий л дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн, усан, агаарын тээврийн хэрэгслийг эзэмших жолоодохоос үүсэх хохирол;
- Даатгуулагчийн бусдын жор, патент, лиценз гэрчилгээний эрхийг зөрчсөнөөс үүссэн хохирол.