Иргэдийн гэнэтийн ослын даатгал

  • Нүүр
  • Иргэдийн гэнэтийн ослын даатгал

Иргэдийн гэнэтийн ослын даатгал

Даатгуулагч: 18-аас дээш насны Монгол улсын иргэн болон Монгол улсад ажиллаж амьдарч буй гадаадын иргэн

Даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд

Бүх төрлийн гэнэтийн осол

Даатгалын үнэлгээг даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.

  1. Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан ажилтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн хүлээн авч, энэ тухай баримт хүлээлгэн өгсөн өдрөөс хойш ажлын 14 өдрийн дотор нөхөн төлбөрийг олгоно.
  2. Даатгалын тохиолдолтой холбоотой эрх бүхий байгууллагаас эцсийн шийдвэр гараагүй тохиолдолд нөхөн төлбөрийн баримт бүрэн бүрдсэн гэж үзэхгүй бөгөөд нөхөн төлбөр шийдвэрлэх хугацаа тоологдож эхлэхгүй.
    1. Даатгуулагч нь даатгалын тохиолдлын улмаас тахир дутуугийн зэрэглэл тогтоолгосон бол тахир дутуугийн зэрэглэл тогтоосон хугацаанаас хамааруулан дор дурдсан хувиар нөхөн төлбөрийг олгоно:

Хөдөлмөрийн чадвар түр алдалтын хугацаа / ажлын өдрөөр тооцно/

Олгох нөхөн төлбөрийн хэмжээ

/хоног тутам, даатгалын үнэлгээнээс тооцно /

45 хүртэлх хоног эмчлүүлсэн бол

0.3%

46- 90 хүртэлх хоног эмчлүүлсэн бол

0.5%

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь

Олгох нөхөн төлбөрийн хэмжээ

Жил ба түүнээс дээш хугацаагаар тогтоолгоход үнэлгээний

100%

6 сараас 12 сар хүртэл хугацаагаар тогтоолгоход үнэлгээний

50%

3 сар хүртэл хугацаагаар тогтоолгоход үнэлгээний

30%

  1. Даатгуулагчийн хууль зөрчсөн, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй хэрэг үйлдсэн үйлдэхийг завдсан болон санаатай үйлдлийн үр дагавар, хохирол
  2. Сэтгэлийн хөөрлөөр өөрийн биед гэмтэл учруулах, амиа хорлох, амиа хорлохыг завдах, түүний үр дагавар
  3. Дарамт, сэтгэл гутрал, сэтгэл бухимдсаны улмаас учирсан хохирол
  4. Цэрэг дайны үйл ажиллагаанд оролцох, цэргийн алба хаах
  5. Ан ав хийх үед гарсан хохирол
  6. Даатгуулахаас өмнө болон даатгалын хугацаа дууссан үед учирсан осол гэмтэл, түүний үр дагавар
  7. Эмчийн бус заавраар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон бусад эмнэлэг, эмчилгээний зардал
  8. Даатгалын зүйлд учирсан хохирол тодорхой бус байх үед
  9. Даатгуулагч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зохих есөөр биелүүлээгүй тохиолдолд
  10. Хууль тогтоомж болон даатгалын нөхцөлд заасан бусад тохиолдолд