Агаарын хөлгийн их бие болон хариуцлагын даатгал

  • Home
  • Агаарын хөлгийн их бие болон хариуцлагын даатгал

Агаарын хөлгийн их бие болон хариуцлагын даатгал

  • Агаарын хөлөг эзэмшигч
  1. Агаарын хөлгийн их бие
  2. Агаарын хөлгийн сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж;
  3. Агаарын хөлөг эзэмшигчийн үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлага.
  1. Агаарт болон газарт байх үед тохиолдож болох байгалийн бүх төрлийн эрсдэл (хүчит салхи, газар хөдлөлт, галт уул дэлбэрэх, аянга, шороон ба цасан шуурга, үерт авахуулах, аадар бороо, мөндөр, хад чулууны нуралт, цасан хуйлралт);
  2. Гал түймэр, тэсрэлт, дэлбэрэлт;
  3. Усны бүлэг эрсдэл (усанд автах, ус чийгний нөлөөлөл, химийн үйлчлэлд орж исэлдэх, зэвэнд идэгдэх, цанталт, мөстөлт);
  4. Цахилгаан эрчим хүчний эрсдэл (хэвийн бус хэлбэлзэл, хэт ачаалал, богино холболт, цахилгаан соронзон орны нөлөөлөл);
  5. Нислэг үйлдэж байхдаа сураггүй алга болох, техникийн осол гэмтэл, саатал;
  6. Агаарын хөлөг эзэмшигчийн үйл ажиллагаанаас үүдэн гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирах хохирол;
  7. Дайны бүлэг эрсдэлийн улмаас агаарын хөлгийн их биед учруулах хохирол.
  • Агаарын хөлгийн их биеийн үнэлгээг зах зээлийн үнэлгээгээр тогтооно.
  • Агаарын хөлгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой хариуцлагын даатгалын үнэлгээг талууд харилцан тохиролцоно.
  1. Даатгалын нөхөн төлбөрийн нөхцөлийн хувьд давхар даатгалын гэрээний нөхцөлийг баримтална.
  2. Даатгуулагч агаарын хөлгийг зах зээлийн, бүрэн үнээр нь даатгуулсан нөхцөлд агаарын хөлөгт даатгалын хугацаанд даатгалын эрсдлийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлнө.
  3. Хохирлын хэмжээ шалтгааныг тодорхойлохдоо даатгуулагчийн гаргасан үнэлгээг харгалзан үзэх бөгөөд давхар даатгагчийн томилсон экспертийн дүгнэлт хохирол нөхөн төлөх үндсэн баримт болно.
  4. Даатгагчидтай тохиролцолгүйгээр даатгалын зүйлийг нөхөн сэргээсэн зардал нь нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлох үндэслэл болохгүй.
  5. Даатгалын тохиолдол болсон үед Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш 1 сарын дотор энэхүү гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно. Хэрэв даатгагч болон давхар даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад нэмэгдэл мэдээлэл цуглуулах, төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулах, хөндлөнгийн эксперт томилох шаардлага гарсан тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.
  1. Давагдашгүй хүчин зүйлээс бусад нөхцөлд агаарын хөлөг газардах, хөөрөх үедээ үйлдвэрлэгчээс өгсөн заавал дагаж мөрдөх зааварчилгааг мөрдөөгүй тохиолдол;
  2. Зорчигчдын нийт тоо гэрээний хавсралтад заасан агаарын хөлгөөр зорчих зорчигчдын дээд хязгаарын хэмжээнээс хэтэрсэн тохиолдол;
  3. Агаарын хөлгийн даац хэтрүүлсний улмаас үүдэн гарсан хохирол;
  4. Гэрээнд заагдаагүй эрсдэл болон чимээ шуугиан, бохирдлоос учирсан хохирол;
  5. Нисэх багийн гишүүний агаарын хөлөгт ажил үүргээ явуулж байх хугацаанд учирсан гэмтэл, хохирол;
  6. Даатгуулагчийн хяналт, хамгаалалтад байсан ямар нэгэн хөрөнгө, эд зүйлд учирсан гэмтэл, хохирол;
  7. Агаарын хөлөг ямар нэгэн шалтгаанаар даатгуулагчийн хяналтаас гарсан буюу даатгуулагчийн бүртгэлтэй нислэгийн багаас өөр гуравдагч этгээдийн эзэмшилд байх үеийн эрсдэлийг хамааруулахгүй;
  8. Даатгалын зүйлийн өмчлөлд өөрчлөлт орсон талаар даатгагчид 30 хоногт багтаан мэдэгдээгүй үед учирсан хохирол;