Ажиллагсдын гэнэтийн ослын даатгал

  • Home
  • Ажиллагсдын гэнэтийн ослын даатгал

Ажиллагсдын гэнэтийн ослын даатгал

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд

Даатгуулагч байгууллагын ажиллагсдын амь нас, эрүүл мэнд

Бүх төрлийн гэнэтийн осол

Даатгалын үнэлгээг даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.

  1. Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан ажилтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн хүлээн авч, энэ тухай баримт хүлээлгэн өгсөн өдрөөс хойш ажлын 14 өдрийн дотор нөхөн төлбөрийг олгоно.
  2. Даатгалын тохиолдолтой холбоотой эрх бүхий байгууллагаас эцсийн шийдвэр гараагүй тохиолдолд нөхөн төлбөрийн баримт бүрэн бүрдсэн гэж үзэхгүй бөгөөд нөхөн төлбөр шийдвэрлэх хугацаа тоологдож эхлэхгүй.
  3. Даатгуулагчийн ажилтны амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа болон хувь хэмжээнээс хамааран доорх хэмжээгээр нөхөн төлбөр олгоно:
  1. Даатгуулагчийн хууль зөрчсөн, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй хэрэг үйлдсэн үйлдэхийг завдсан болон санаатай үйлдлийн үр дагавар, хохирол
  2. Сэтгэлийн хөөрлөөр өөрийн биед гэмтэл учруулах, амиа хорлох, амиа хорлохыг завдах, түүний үр дагавар
  3. Дарамт, сэтгэл гутрал, сэтгэл бухимдсаны улмаас учирсан хохирол
  4. Цэрэг дайны үйл ажиллагаанд оролцох, цэргийн алба хаах
  5. Ан ав хийх үед гарсан хохирол
  6. Даатгуулхаас өмнө болон даатгалын хугацаа дууссан үед учирсан осол гэмтэл, түүний үр дагавар
  7. Эмчийн бус заавраар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон бусад эмнэлэг, эмчилгээний зардал
  8. Дааталын зүйлд учирсан хохирол тодорхой бус байх үед
  9. Даатгуулагч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зохих есөөр биелүүлээгүй тохиолдолд
  10. Хууль тогтоомж болон даатгалын нөхцөлд заасан бусад тохиолдолд