Ажил олгогчын хариуцлагын даатгал

  • Home
  • Ажил олгогчын хариуцлагын даатгал

Ажил олгогчын хариуцлагын даатгал

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд

Даатгуулагч байгууллагын ажиллагсдын амь нас, эрүүл мэнд

  1. Үйлдвэрлэлийн осол
  2. Хурц хордлого
  3. Мэргэжлээс шалтгаалах өвчин                      

Даатгалын үнэлгээг даатгагч болон даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.

  1. Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан ажилтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн хүлээн авч, энэ тухай баримт хүлээлгэн өгсөн өдрөөс хойш ажлын 10 өдрийн нөхөн төлбөрийг олгоно.
  2. Даатгалын тохиолдолтой холбоотой эрх бүхий байгууллагаас эцсийн шийдвэр гараагүй тохиолдолд нөхөн төлбөрийн баримт бүрэн бүрдсэн гэж үзэхгүй бөгөөд нөхөн төлбөр шийдвэрлэх хугацаа тоологдож эхлэхгүй.
  3. Даатгуулагчийн ажилтны амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа болон хувь хэмжээнээс хамааран доорх хэмжээгээр нөхөн төлбөр олгоно:

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь

Олгох нөхөн төлбөрийн хэмжээ

30% хүртэл

5 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр

31-50 %

7 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр

51-70%

9 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр

71% -иас дээш

18 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр

Нас барах

36 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр

 4. Талууд харилцан тохиролцож даатгуулагчийн сарын цалингийн хэмжээг бодит цалингийн хэмжээнээс өөрөөр тохиролцон тогтоож болох бөгөөд энэ нөхцөлд тухайн цалингийн хэмжээг баримтлан нөхөн төлбөр олгоно.

5. Талууд хохирол учирсан талаар нарийвчлан шалгах шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн этгээдээр шинжилгээ хийлгэх эрхтэй.

6. Даатгуулагч нь ажилтанд учирсан хохирлыг барагдуулаагүй бол ажилтанд, хэрэв даатгуулагч ажилтанд учирсан хохирлыг барагдуулсан бол тус хэмжээгээр даатгуулагчид даатгалын нөхөн төлбөр олгогдоно

  1. Даатгуулагчийн хууль зөрчсөн, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй хэрэг үйлдсэн, үйлдэхийг завдсан болон санаатай үйлдлийн үр дагавар хохирол
  2. Архи болон эм хэтрүүлэн хэргэлсэн эсвэл мансууруулах, сэргээх үйлчилгээтэй бодис хэрэглэсний улмаас үүссэн хохирол.
  3. Гуравдагч этгээдэд учирсан эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирол
  4. Даатгуулагчийн эд хөрөнгөд учирсан аливаа хохирол
  5. Цалин хөлс, тэтгэвэр, бусад томилолтын зардал
  6. Хуулийн дагуу зохих сан, байгууллагаас нөхөн олгогдох зардал
  7. Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс бусад ажилтны өөрийн бие болон сэтгэл зүйл өвчин эмгэг болон эрүүл мэндээс шалтгаалан гарсан хохирол
  8. Мэргэжлийн болон аюултай спорт, уралдаан тэмцээнд оролцох, түүний үр дагавар
  9. Даатгалын зүйлд хохирол учирсан шалтгаан тогтоогдоогүй, тодорхой бус байх
  10. Даатгалын гэрээнд тусгаангүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол