Ногоон тээврийн хэрэгслийн даатгал

  • Нүүр
  • Ногоон тээврийн хэрэгслийн даатгал

А ангиллын тээврийн хэрэгслийн даатгал

Даатгуулагчийн эзэмшил, өмчлөлд буй Цахилгаан автомашин (Electric), Гибрид автомашин (Hybrid) болон Шингэрүүлсэн хийн автомашин (Gas)

ДААТГАЛЫН ХАМГААЛАЛТ

Премиум багц

Стандарт багц

Энгийн багц

ҮНДСЭН ЭРСДЭЛ:

 

Зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол;

Бүх төрлийн гал түймэр, тэсрэлт, дэлбэрэлтийн эрсдэл; /зогсоол, гражид байх үеийн болон бусад үеийн/;

Байгалийн эрсдэл; /зогсоол, гражид байх үеийн болон бусад үеийн газар хөдлөлт, үер, аадар бороо, аянга, мөндөр, хүчит салхи гэх мэт/;

Биет зүйл унах, үсэрсэн зүйлд оногдох эрсдэл; /зогсоол, гражид байх үеийн болон бусад үеийн/;

Зогсоол, гражид байх үеийн эрсдэл:

– Тээврийн хэрэгслийг оруулах, гаргах, хөдөлгөх, байрлуулах үеийн;

– Сантехникийн гэмтлийн улмаас усанд автах, ус чийгийн нөлөөлөл;

– Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас учрах бүх төрлийн эрсдэл.                                                                                

Жолоо шилжүүлсэн үеийн эрсдэл;

Мал амьтнаас учруулах үеийн эрсдэл;

Хэсэгчлэн хулгай /эд ангийн хулгай/;

Бүхэлд нь хулгайд алдах; 

НЭМЭЛТ ЭРСДЭЛ:

 

Цэнэг дамжуулагчийн эрсдэл:

– Эвдрэх, гэмтэх эрсдэл /байгалийн эрсдэл, гуравдагч этгээдийн буруутай үйлдэл/;

– Усанд норсноос үүдэлтэй эвдрэх, гэмтэх эрсдэл;

– Цэнэглэж байх үеийн галын эрсдэл;

Батарейн эрсдэл:

– Хөлдөх болон усанд норсноос үүдэх эрсдэл;

– Дэлбэрэх, тэсрэх үеийн эрсдэл;                                                                                     

Даатгалын үнэлгээг тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээгээр тогтооно.

Даатгуулагчийн сонгосон багцаас хамааран 10%-20%-ийн хооронд байна.

  1. Нөхөн төлбөрийн дээд хэмжээг зах зээлийн бодит үнэ, даатгалын үнэлгээ хоёрын аль багаар нь тогтооно.
  2. Даатгалын хураамжийг хэсэгчлэн төлж байх үед учирсан хохирлыг нөхөн төлөхдөө төлсөн хураамжид дүйцэх даатгалын үнэлгээнээс хувь тэнцүүлсэн хэлбэрээр тооцож олгоно.
  3. Даатгалын тухай хуулийн 8.7-д заасныг үндэслэн Даатгагч аливаа хохирлыг нөхөн барагдуулах хугацаанд буруутай этгээдээс төлбөрийг нэхэмжлэх Даатгуулагчийн эрхийг шилжүүлэн авах ба буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх Даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, тvvнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр Даатгагчид шилжинэ.
  4. Дараах тохиолдолд нийт хохирлын хэмжээнээс даатгуулагчийн хариуцах хэсгийн хассан дүнгийн 50%-иар нөхөн төлбөрийг олгоно. Үүнд:
  • Даатгалын зүйлийн цахилгаан хэлхээний богино холболтын шууд болон бусад шууд бус нөлөөний улмаас гарсан хохирол;
  • Тухайн улирлын онцлогт тохироогүй дугуйнаас үүдэн учирсан хохирол;
  • Авто замгүй газраар явснаас үүдэн гарсан хохирол;
  • Батлагдсан усан гармаар зорчих үед үүссэн хохирол;
  • Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дах заалтыг зөрчсөнөөс үүссэн хохирол;
  1. Тээврийн хэрэгслийг жолоодох, ашиглалтад оруулах эрхгүй, хууль тогтоомжид заасан эрх, үнэмлэх аваагүй, согтууруулах, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, хөдөлгөөний болон уурхайн аюулгүй ажиллагааг хангах чадваргүй ядарсан, өвчтэй үед жолоодсон, удирдсан;
  2. Замын хөдөлгөөний дүрэм болон бусад хууль тогтоомжоор тогтоосон тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлсэн, гэмт хэргийн зорилгоор, хууль
бусаар ашигласан үед учирсан хохирол;
  3. Даатгалын гэрээ байгуулах үед даатгуулагчийн мэдэж байсан дотоод гэмтэл, согог, дефектийн үр дүнд даатгалын зүйлд учирсан хохирол;
  4. Үйлдвэрлэлийн дефектээс болон буруу суурилуулсан, угсарсан, задалснаас
үүдэн гарсан болон тэдгээрийг засварласан аливаа зардал;
  5. Даатгалын зүйлийн эд ангийн ердийн элэгдэл, үйлдвэрийн гологдол, тэнхлэг тохиргоо алдагдах зэргээс учирсан эвдрэл, хохирол, байршил тогтоогч, халаагч зэрэг нэмэлт тоноглолыг буруу суурилуулснаас үүссэн хохирол, цахилгаан тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт хийсэн ээлж, гагнуур зэрэг засварын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гарсан хохирол;
  6. Цахилгаан тээврийн хэрэгслийг “Автомат жолоодлогын горим”-оор ажиллуулж байх үед гарсан бүх төрлийн хохирол;
  7. Батлагдаагүй усан гармаар зорчих үед үүссэн хохирол;
  8. Цахилгаан тээврийн хэрэгслийн цахилгаан систем, программ хангамж тогтмол шинэчлэлт хийгдээгүй болон батарейг тогтмол зөв горимоор цэнэглэлт хийгдээгүй үед үүссэн хохирол;
  9. Цахилгаан тээврийн хэрэгслийн мэргэжлийн оношилгоо, үйлчилгээ тогтмол хийлгээгүй үед гарсан хохирол;