Хүнд даацын болон тусгай зориулалтын машин механизмын даатгал
- Нүүр
- Хүнд даацын болон тусгай зориулалтын машин механизмын даатгал
Бүтээгдэхүүн
- Иргэдийн гэнэтийн ослын даатгал
- Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал
- Хүүхдийн гэнэтийн ослын даатгал
- Монголд аялагчийн даатгал
- Эрүүл мэндийн даатгал
- Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал
- Малчны зээлийн эрсдэлийн даатгал
- Тэтгэврийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал
- Эд хөрөнгийн даатгал
- Үл хөдлөх хөрөнгийн даатгал
- Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал
- Орон сууцны даатгал
- Тээврийн хэрэгслийн даатгал
- Хүнд даацын болон тусгай зориулалтын машин механизмын даатгал
- А ангиллын тээврийн хэрэгслийн даатгал
- Дотоод ачаа тээврийн даатгал /Иргэн/
- Гадаад ачаа тээврийн даатгал /Иргэн/
- Нисдэг тэрэгний их бие болон хариуцлагын даатгал
- Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлага болон тусгай зориулалтын даатгал
- Усан замын тээврийн хэрэгслийн болон тусгай зориулалтын даатгал
- Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал
Хүнд даацын болон тусгай зориулалтын машин механизмын даатгал
Даатгуулагчийн эзэмшил, хариуцлагад байгаа C, D, M, ангиллын тээврийн хэрэгсэл.
1. Зам тээврийн осол;
2. Ажил үүргээ гүйцэтгэх үеийн осол
3. Галын эрсдэл
4. Байгалийн эрсдэл
5. Автограш, зогсоол, талбайд хадгалагдах үеийн эрсдэл
1. Ачигдсан байх үеийн эрсдэл;
2. Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас учирсан хохирол;
3. Хулгай, дээрмийн хохирол (их бие, эд анги)
Даатгалын үнэлгээг даатгалын зүйлийн зах зээлийн үнэлгээгээр тогтооно.
Даатгалын тохиолдол бүрд 20% байна
1. Хэрвээ даатгалын зүйлийн үнэлгээ нь түүний зах зээлийн үнэлгээнээс бага бол зах зээлийн үнэлгээнд даатгалын үнэлгээний хэмжээг хувь тэнцүүлэн нөхөн төлбөр олгоно
2. Даатгалын тохиолдлын улмаас даатгалын зүйлд хохирол учирсан бол хохирлын үнэлгээгээр тогтоогдсон дүнгээс даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг хассан дүнгээр нөхөн төлбөр олгоно.
3. Даатгалын нөхөн төлбөрийн тооцоолол нь зах зээлийн үнэлгээнд хувь тэнцүүлэх, гэрээний эрсдэлд тохирох хувь хэмжээгээр тооцох, өөрийн хүлээх хариуцлагыг хасаж тооцох дарааллаар хийгдэнэ.
4. Даатгалын зүйл бүрэн сүйрсэн нөхцөлд даатгалын үнэлгээнээс элэгдлийг хасаж өөрийн буруутай үйлдлээс бусад тохиолдолд өөрийн хүлэх хариуцлага тооцохгүйгээр 100 хувиар тооцож нөхөн төлнө.
5. Даатгалын зүйлд хэсэгчилсэн хохирол учирсан бол даатгалын зүйлийн насжилтаас үл хамааран засах боломжтой эд ангийг засварлах зардлыг нөхөн төлөх ба засварлах боломжгүй эвдэрсэн эд ангийг насжилтаас хамааруулан тохирох эд ангиар солих зардлын дүнгээр нөхөн төлбөр олгоно.
1. Тээврийн хэрэгсэл, машин механизмыг жолоодох, ашиглалтад оруулах эрхгүй, хууль тогтоомжид заасан эрх, үнэмлэх аваагүй, согтууруулах, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, хөдөлгөөний болон уурхайн аюулгүй ажиллагааг хангах чадваргүй ядарсан, өвчтэй үед жолоодсон, удирдсан;
2. Замын хөдөлгөөний дүрэм болон бусад хууль тогтоомжоор тогтоосон тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлсэн, гэмт хэргийн зорилгоор, хууль бусаар ашигласан үед учирсан хохирол;
3. Даатгалын зүйлийн техникийн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, даац, ачаалал хэтрүүлсэн, ашиглалтын горим зөрчсөн, хүч, туулах чадварыг туршсан, ан ав хөөх, уралдаан, тэмцээнд оролцуулсан үед учирсан хохирол
4. Гэнэтийн бус эсхүл гаднын нөлөөгүй эсхүл ослын шинжтэй бус эсхүл аажмаар үүссэн эсхүл ашиглалтын явцад үүссэн элэгдэл эсхүл хэвийн болон хэт ачааллаас шалтгаалсан аливаа хохирол. Үүнд дараах хохирол, эвдрэлүүд хамаарах ба үүгээр зөвхөн хязгаарлагдахгүй: Механик эвдрэл, мотор цохих, цахилгаан, электроникийн саатал, доголдол, элэгдлээс үүссэн гацалт, гажилт, хугарал, хагарал, зурагдалт, даралт алдах, битүүмж алдах
5. Ашиглалт, ажлын явцад үүссэн ердийн элэгдэл, хорогдол, зэврэлт, идэгдэлт, хэмжээний өөрчлөлт, өнгөр үүсэлт зэргийн үр дүнд даатгалын зүйлд учирсан хохирол;
6. Даатгалын гэрээ байгуулах үед даатгуулагчийн мэдэж байсан дотоод гэмтэл, согог, дефектийн үр дүнд даатгалын зүйлд учирсан хохирол;
7. Үйлдвэрлэлийн дефектээс болон буруу суурилуулсан, угсарсан, задалснаас үүдэн гарсан болон тэдгээрийг засварласан аливаа зардал;
8. Даатгуулагчийн нэмэлт тоноглол, хэрэгслээ даатгаагүй үед нэмэлт тоноглолд учирсан хохирол;
9. Даатгалын зүйл дотор байсан эд зүйлс болон тээвэрлэж явсан ачаанд учирсан хохирол;