Газрын тосны бүтээгдэхүүний даатгал
- Home
- Газрын тосны бүтээгдэхүүний даатгал
Газрын тосны бүтээгдэхүүний даатгал
Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж.
Даатгуулагчийн эзэмшлийн буюу түүний хариуцлагад байгаа бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүн, газрын тосны бүтээгдэхүүний сав, агуулах, шатахуун түгээх станц, ил далд шугам тоног төхөөрөмж зэрэг;
- Гал, түймэр, дэлбэрэлтийн эрсдэл;
- Байгалийн эрсдэл;
- Цахилгааны осол гэмтлээс үүдэлтэй эрсдэл;
- Сав тоног төхөөрөмжийн урьдчилан мэдэх боломжгүй осол гэмтлийн улмаас асгарах, дутагдах.
- Шинэ техник технологи турших явцад гарсан гэнэтийн аюул осол;
- Даатгуулагчийн өөрийн тээврийн хэрэгслээр шатахуун тосолгооны материал тээвэрлэх үеийн зам тээврийн осол;
- Хулгай дээрэм, танхайн сэдэптэй үйлдэл;
- Сав, тоног төхөөрөмжийн урьдчилан мэдэх боломжгүй гэмтэлээс үүдэлтэй эрсдэл.
Даатгалын үнэлгээг даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.
- Даатгалын нэг удаагийн тохиолдлоор даатгагчийн хариуцах төлбөрийн дээд хэмжээ нь:
- нефть баазад … төгрөг
- шатахуун түгээх станцид … төгрөг
- шатахуун тээвэрлэгч автомашинд /нэг торх/ … сая төгрөг байна.
- Даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирлын хэмжээг багасгах зорилгоор даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг даатгагч даатгалын нөхөн төлбөр дээр нэмж даатгуулагчид нөхөн төлөх ба авсан арга хэмжээ нь даатгалын гэрээний хугацаанд даатгалын үнэлгээний 10%-иас хэтрэхгүй байна.
- Их хэмжээний хохирол гарч, түүний бодит хэмжээг тогтоосон акт материал гаргахад хугацаа шаардагдах тохиолдолд даатгуулагчийн хүсэлтээр харилцан тохиролцож хохирлын тодорхой хэмжээний урьдчилгаа олгож болно.
- Газрын тос, нефть бүтээгдэхүүний зориулалтын сав тоног төхөөрөмжийг барьж угсарсан барилгын гүйцэтгэгч, захиалагч байгууллагын буруутай чанаргүй гүйцэтгэсэн үйл ажиллагаанаас учирсан хохирол.
- Агуулах, савны хуучрах, зэврэх, зэвэнд идэгдэх, шавьж хорхойнд идэгдэх, болон ердийн элэгдэл хорогдол;
- Агуулах, саванд гадны нөлөөнөөс үл хамаарах дотоод механикийн болон цахилгааны эвдрэл, гэмтэл үүсснээс учирсан хохирол;
- Газрын тос, нефть бүтээгдэхүүний хэвийн хорогдол, ууршилт зэрэг тухайн бүтээгдэхүүний шинж чанар, үйлдвэрлэлийн гологдлоос шалтгаалан гарсан хохирол;
- Аянга зайлуулагч, газардуулгын байгууламжгүйгээс үүссэн хохирол
- Газрын тосны бүтээгдэхүүнийг зориулалтын буулгах байгууламжгүй саванд буулгаснаас үүсэх хохирол.
- Ажилчдын алдаа, үйлдвэрлэл, техникийн гэмтэл эсвэл хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн үйл ажиллагаанаас гарсан хохирол.
- Газрын тосны бүтээгдэхүүний сав тоног төхөөрөмж, ил далд шугам хоолойн ашиглалтын хугацаа дуусч түүнийг солих ба сэргээн засварлах ажлыг хугацаанд нь хийгээгүй болон ердийн элэгдлийн улмаас гарсан хохирол.
- Ашиглалт, хадгалалт, хамгаалалтын журам зөрчсөнөөс үүдэлтэй хохирол;
- Засвар, үйлчилгээ, цэвэрлэгээ, будалт, нөхөн сэргээх зэрэг үйлчилгээний улмаас орсон өөрчлөлтүүд;