Гүйцэтгэгчийн бүх эрсдэлийн даатгал
- Home
- Гүйцэтгэгчийн бүх эрсдэлийн даатгал
Гүйцэтгэгчийн бүх эрсдэлийн даатгал
- Барилга угсралтын ажлын захилагч, гүйцэтгэгч
Хэсэг 1 – Хөрөнгө
- Даатгуулагчийн гүйцэтгэж буй барилга угсралтын ажлын төсөл
- Ажлын тоног төхөөрөмж
- Машин механизм
- Бараа материал
- Түр сууц
- Инженерийн шугам сүлжээ болон усан хангамжийн суваг хоолой
Хэсэг 2 – Хариуцлага
- Гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэндийн өмнө хүлээх хариуцлага
- Гуравдагч этгээдийн эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлага
- Барилга угсралтын талбайд урьдчилан таамаглах боломжгүй, бүх төрлийн гэнэтийн осол, гэмтэл (үүнд хулгай , дээрмийн эрсдэл хамрагдахгүй)
- Даатгуулагчийн барилга угсралтын ажил гүйцэтгэх явцадаа барилгын орчинд санамсаргүй алдаа гаргаж гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах
- Даатгалын үнэлгээг төслийн төсөвт өртгийн үнэлгээгээр тогтооно.
- Гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын хэмжээг талууд харилцан тохиролцоно.
- Даатгагчаас олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр даатгалын үнэлгээ буурах бөгөөд даатгуулагч нь даатгагчтай тохиролцож, зохих хураамжийг нөхөн төлснөөр даатгалын үнэлгээг сэргээнэ.
- Даатгуулагч даатгалын эрсдлийн улмаас гуравдагч этгээдийн эд хөрөнгөд учирсан хохирлыг Даатгагчийн сонголтоор мөнгөн хэлбэрээр эсвэл гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэн засварлах, нөхөн сэргээх, солих хэлбэрээр нөхөн төлөх ба гарсан бодит зардлын дүнгээс Даатгуулагчийн хариуцах хэсгийг хасч олгоно.
- Даатгуулагч гуравдагч этгээдийн эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсаны улмаас хуулийн хариуцлага хүлээсэн тохиолдолд Даатгуулагчаас нэхэмжилж буй, Даатгагчийн зөвшөөрсөн бодит зардал (үүнд эмнэлэг, эмчилгээний зардал, буяны ажлын зардал болон шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжилж буй дүнг нөхөн төлнө.
- Барилгын зураг төслийн алдаа, газар зүйн онцлог болон бусад онцлогийг буруу тооцсон, буруу материал ашигласан, буруу хийцээс үүссэн хохирол;
- Ажил хэсэгчлэн болон бүрэн зогссон, бизнес тасалдлын улмаас үүссэн аливаа хохирол
- Ус тогтоох хиймэл нуур, далангийн байгууламжтай холбоотойгоор гарсан нэмэлт аюулгүй байдлыг хангах болон газрын орчин, нөхцлийг тогтвортой болгох, сайжруулах зорилгоор хийж байгаа зөөлөн чулуун талбайг шавах зэрэг арга хэмжээний зардал, усыг шавхаж зайлуулах зардал, тухайн эвдрэлийг гаргахгүй байх боломж байсан бол ус шавхаж, зайлуулах системийн эвдрэл зардал, ус нэвтрүүлэхгүй байх, битүүмжлэх нэмэлт зардал болон гоожиж урссан газар доорх усыг шавхах тоног хэрэгслийн нэмэлт зардлууд;
- Малтлагаар гарч ирсэн материалыг нүүлгэж зайлуулах, тэндээс үүссэн хөндийг дахин дүүргэх зардал;
- Шугам хоолойн угсралтын ажилтай холбогдуулан даатгалын тохиолдлын улмаас үүссэн эвдрэлийг урьдын байдалд оруулах шаардлагагүй буюу энэ байдал нь барилга байгууламжийн угсралтын ажилд саад болохооргүй бол тогтсон усыг шавхаж, зайлуулах зардал;
- Ус шавхаж, зайлуулахад шаардагдсан нэмэлт төхөөрөмж, насосны эвдрэлийн зардал;
- Газар шорооны ажил хийгээд гарсан шороо, сул хаягдлыг буруу газар овоолсноос үүдсэн хохирол;
- Түр далан задарснаас үүдэн гарсан хохирол;
- Даатгуулагчийн энгийн хэрэглээний тээврийн хэрэгсэлд (B, C, D ангиллын) учирсан хохирол.