Нисдэг тэрэгний их бие болон хариуцлагын даатгал
- Home
- Нисдэг тэрэгний их бие болон хариуцлагын даатгал
Нисдэг тэрэгний их бие болон хариуцлагын даатгал
- Нисдэг тэрэг эзэмшигч иргэн, хуулийн этгээд, болон нисдэг тэрэгний зорчигч
- Нисдэг тэрэгний их бие болон сэлбэг хэрэгсэл;
- Нисдэг тэрэг эзэмшигчийн үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлага;
- Нисдэг тэрэг эзэмшигчийн зорчигчийн өмнө хүлээх хариуцлага;
- Нисдэг тэрэгний нисэх багийн болон зорчигчийн гэнэтийн осол.
Нисдэг тэрэгний их бие, сэлбэг хэрэгсэлд агаарт нислэг үйлдэх болон газарт байх үед тохиолдож болох эрсдэлүүд:
- Байгалийн бүх төрлийн эрсдэл (хүчит салхи, газар хөдлөлт, галт уул дэлбэрэх, аянга, шороон ба цасан шуурга, үерт авхуулах, аадар бороо, мөндөр, хад чулууны нуралт, цасан хуйлралт);
- Гал түймэр, тэсрэлт, дэлбэрэлт;
- Усны бүлэг эрсдэл (усанд автах, ус чийгийн нөлөөлөл, химийн үйлчлэлд орж исэлдэх, зэвд идэгдэх, цанталт, мөстөлт);
- Цахилгаан эрчим хүчний эрсдэл (хэвийн бус хэлбэлзэл, хэт ачаалал, богино холболт, цахилгаан соронзон орны нөлөөлөл);
- Нислэг үйлдэж байхдаа сураггүй алга болох, техникийн осол гэмтэл, саатал;
Нислэгийн хуваарьт заасны дагуу нислэг үйлдэж байх үед нисдэг тэрэгний их бие, сэлбэг хэрэгсэлд учрах дайны эрсдэл:
- Дээрэмдэх,
- Барьцаалах
- Хорлон сүйтгэх үйл ажиллагаа
Нисдэг тэрэг агаарт нислэг үйлдэх болон газарт байх үед гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага:
- Нисдэг тэрэг өөрөө эсвэл агаарын хөлгөөс хүн эсхүл биет зүйл унаж гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулснаас үүсэх хуулийн хариуцлага
Нисдэг тэрэгний зорчигчийн өмнө хүлээх хариуцлага:
- Зорчигч нисдэг тэрэгт суух, онгоцны тавцан дээр эсвэл буух үеийн ослын улмаас зорчигчийн амь нас, эрүүл мэндэд учрах хохирлоос үүсэх хуулийн хариуцлага;
- Нисдэг тэрэгний ослын үеэр зорчигчийн ачаа тээш болон эд зүйлсэд учрах хохирол учруулснаас үүсэх хуулийн хариуцлага.
Нисдэг тэрэгний нисэх багийн болон зорчигчийн гэнэтийн осол:
- Гэнэтийн ослын улмаас нисэх багийн гишүүн болон зорчигч нас барах, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах, эмнэлэг эмчилгээний зардлыг.
Даатгалын үнэлгээг даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.
- Даатгалын эрсдэлийн улмаас нисдэг тэрэг бүрэн сүйрсэн үед даатгагч нисдэг тэрэгний их биеийн үнэлгээг бүтэн төлөх ба хэсэгчилсэн хохирлын үед гэмтсэн эд ангийг засварлах, солих зардлыг нөхөн төлнө.
- Нисдэг тэрэгний хэсэгчилсэн хохирлын үед их засвар хоорондын гүйлтийн хэмжээгээр эд ангиудын элэгдэл хорогдлыг тооцон тухайн эд ангиудын солих, сэлбэн засварлах засварын зардлаас хасаж олгоно.
- Их хэмжээний хохирол гарч, түүний бодит хэмжээг тогтоосон акт материал гаргахад хугацаа шаардагдах тохиолдолд даатгуулагчийн хүсэлтээр харилцан тохиролцож хохирлын тодорхой хэмжээний урьдчилгаа олгож болно.
- Даатгалын тохиолдол болсон үед Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш ажлын 45 өдрийн дотор энэхүү гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно. Хэрэв даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад нэмэгдэл мэдээлэл цуглуулах, төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлага гарсан тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.
- Даатгуулагч даатгалын хураамжийг гэрээнд заагдсан хугацаанд төлөөгүй байх үед даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөнө.
- Даатгалын тохиолдол бий болсны дараа даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
- Даатгалын гэрээнд заагдаагүй даатгалын зүйл, тусгагдаагүй эрсдэлээс даатгуулагчид хохирол учирсан тохиолдолд Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.5 дахь хэсэгт зааснаар нөхөн төлбөр олгохгүй;
- Зорчигчдын нийт тоо гэрээний хавсралтад заасан агаарын хөлгөөр зорчих зорчигчдын дээд хязгаарын хэмжээнээс хэтэрсэн тохиолдол;
- Нисдэг тэрэгний даац хэтрүүлсний улмаас үүдэн гарсан хохирол;
- Гэрээнд заагдаагүй эрсдэл болон чимээ шуугиан, бохирдлоос учирсан хохирол;
- Нисэх багийн гишүүний нисдэг тэрэгт ажил үүргээ явуулж байх хугацаанд учирсан гэмтэл, хохирол;
- Нисдэг тэрэг ямар нэгэн шалтгаанаар даатгуулагчийн хяналтаас гарсан буюу даатгуулагчийн бүртгэлтэй нислэгийн багаас өөр гуравдагч этгээдийн эзэмшилд байх үеийн эрсдэлийг хамааруулахгүй;
- Даатгалын зүйлийн өмчлөлд өөрчлөлт орсон талаар даатгагчид 30 хоногт багтаан мэдэгдээгүй үед учирсан хохирол;
- Гэрээнд заагаагүй бол сургалтын нислэг, уран нислэг, ан агнах, харуул, эргүүл хийн нисэх, гал түймэр унтраах, ямар нэгэн зүйлийг санаатайгаар хаях, цацах зорилгоор ашигласан, туршилтын эсвэл сонгон шалгаруулах нислэгүүдийн ямар нэгэн хэлбэрүүд, аз туршсан аюултай нислэг зэргээс үүдсэн аливаа осол, хохирол;