Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний даатгал
- Home
- Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний даатгал
Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний даатгал
- Өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зүйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч
Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн:
- Зүтгүүр,
- Вагон,
- Төмөр замаар явдаг бусад техник
- Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн төмөр замын хөдөлгөөнд оролцох үедээ замаас гарах, онхолдох, мөргөлдөх;
- Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн зөрлөг, өртөөнд зогсож байх үеийн эрсдэл;
- Байгалийн бүх төрлийн эрсдэл (үүнд газар хөдлөлт орохгүй);
- Гал түймэр, тэсрэлт, дэлбэрэлт;
- Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл;
- Хулгай дээрмээс үүдэлтэй хохирол
Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний зах зээлийн үнэ
- Хэрэв энэхүү гэрээ нь давхар даатгалаар хамгаалагдвал Давхар даатгалын гэрээ буюу давхар даатгалын ковер нот болох мэдэгдлийг хавсаргах бөгөөд ковер нотод заасан зүйл заалтыг дагаж мөрдөнө.
- Даатгалын эрсдэлийн улмаас төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн бүрэн сүйрсэн үед даатгагч төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний үнэлгээг нөхөн төлөх ба хэсэгчилсэн хохирлын үед гэмтсэн эд ангийг засварлах, солих зардлыг нөхөн төлнө.
- Даатгалын тохиолдолын үед даатгуулагчийн хариуцах хэсгийг хасч нөхөн төлнө.
- Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний хэсэгчилсэн хохирлын үед их засвар хоорондын гүйлтийн хэмжээгээр эд ангиудын элэгдэл хорогдлыг тооцон тухайн эд ангиудын солих, сэлбэн засварлах засварын зардлаас хасаж олгоно.
- Талууд даатгалын зүйлд учирсан хохирлын шалтгаан, хэмжээг тогтоох мэргэжлийн баг, даатгалын хохирол үнэлэгчдээс бүрдсэн комисст өөрсдийн төлөөлөгчдийг оролцуулж болно.
- Даатгагчаас олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр даатгалын үнэлгээ буурах бөгөөд даатгуулагч нь даатгагчтай тохиролцож, зохих хураамжийг нөхөн төлснөөр даатгалын үнэлгээг сэргээнэ.
- Их хэмжээний хохирол гарч, түүний бодит хэмжээг тогтоосон акт материал гаргахад хугацаа шаардагдах тохиолдолд даатгуулагчийн хүсэлтээр харилцан тохиролцож хохирлын тодорхой хэмжээний урьдчилгаа олгож болно.
- Даатгалын зүйлийг ямар нэгэн хууль бус зорилгоор ашигласан эсвэл гэрээний хавсралтад зааснаас өөр зорилгоор ашигласан;
- Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний жолооч, мэргэшсэн жолоочоос бусад этгээд жолоодсоноос үүдсэн хохирол;
- Давагдашгүй хүчин зүйлээс бусад нөхцөлд үйлдвэрлэгчээс өгсөн заавал дагаж мөрдөх зааварчилгааг мөрдөөгүй тохиолдол;
- Даатгалын зүйлийн даац, зорчигчийн тоо хэтрүүлсний улмаас үүдэн гарсан хохирол;
- Даатгалын зүйл ямар нэгэн шалтгаанаар даатгуулагчийн хяналтаас гарсан буюу өөр гуравдагч этгээдийн эзэмшилд байх үеийн эрсдэлийг хамааруулахгүй;
- Даатгуулагчийн хяналт, хамгаалалтад байсан ямар нэгэн хөрөнгө, эд зүйлд учирсан гэмтэл, хохирол;
- Даатгалын зүйлийн өмчлөлд өөрчлөлт орсон талаар даатгагчид 30 хоногт багтаан мэдэгдээгүй үед учирсан хохирол;
- Шаардлагатай урсгал засвар, үйлчилгээг зохих хугацаанд хийлгэхгүй удааснаас үүссэн гэмтэл;
- Даатгуулагч даатгалын хураамжийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдол;