Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигчийн хариуцлагын даатгал

  • Home
  • Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигчийн хариуцлагын даатгал

Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигчийн хариуцлагын даатгал

  • Өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зүйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч

Даатгуулагчийн төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн ашиглалтын үе дэх гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага:

  • Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигчийн үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлага;
  • Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигчийн зорчигчийн өмнө хүлээх хариуцлага;
  1. Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтаас үүдэн гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах.
  2. Зорчигч төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнд суух, буух үеийн ослын улмаас зорчигчийн амь нас, эрүүл мэндэд учрах хохирлоос үүсэх хуулийн хариуцлага;
  3. Ослын үеэр зорчигчийн ачаа тээш болон эд зүйлсэд учрах хохирол учруулах

Даатгалын үнэлгээг даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.

  1. Даатгагч нь учирсан хохирлыг даатгуулагчийн нэрийн өмнөөс нөхөн олгохдоо Монгол улсын шүүхийн шийдвэр, хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий байгууллагын акт зэргийг үндэслэнэ. Шүүхийн шийдвэр нь эцсийн шатны шийдвэр байх ба хэрэв даатгуулагч дараагийн шатны шүүхэд давж заалдахаар бэлдэж байгаа болон давж заалдаж буй тохиолдолд энэ шатны шүүхийн шийдвэр гартал нөхөн төлбөрийг олгохгүй.
  2. Даатгуулагч гуравдагч этгээдийн болон зорчигчийн эд хөрөнгөнд хохирол учруулсан тохиолдолд гэмтэл хохирлыг даатгуулагчийн хариуцах хэсгийг хасаж мэргэжлийн үнэлгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн нөхөн төлбөр олгоно.
  3. Даатгуулагч гуравдагч этгээдийн болон харилцагчийн эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд дараах зардлуудыг гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгуулагчийн хариуцах хэсгийг хасаж нөхөн төлнө. Үүнд:
    • Эмнэлэг, эмчилгээний зардал
    • Буяны ажлын зардал
    • Шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжилсэн бусад хохирол  
  1. Даатгалын гэрээнд заагдаагүй даатгалын зүйл, тусгагдаагүй эрсдэлээс даатгуулагчид хохирол учирсан тохиолдолд Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.5 дахь хэсэгт зааснаар нөхөн төлбөр олгохгүй;
  2. Даатгуулагчийн төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, ажилчидийн хөрөнгө, амь нас эрүүл мэндэд учирсан хохирол;
  3. Даатгуулагч санаатайгаар бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирол;
  4. Даатгалын үнэлгээнээс давсан хохирол болон хохирлоос үүдсэн ашиг орлогын алдагдал;
  5. Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг ямар нэгэн хууль бус зорилгоор ашигласан эсвэл гэрээний хавсралтад зааснаас өөр зорилгоор ашигласан;
  6. Гэрээний хавсралтад заасан газарзүйн бүс нутгаас гарсан үед учирсан хохирол;
  7. Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнээр зөвшөөрөгдсөн маршрутыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөрчлөгдсөний улмаас учирсан хохирол;