Угсралтын үеийн бүх эрсдэлийн даатгал
- Home
- Угсралтын үеийн бүх эрсдэлийн даатгал
Угсралтын үеийн бүх эрсдэлийн даатгал
Барилга угсралтын ажлын захилагч, гүйцэтгэгч
Хэсэг 1 – Хөрөнгө
- Даатгуулагчийн гүйцэтгэж буй барилга угсралтын ажлын төсөл
- Ажлын тоног төхөөрөмж
- Машин механизм
- Бараа материал
- Түр сууц
- Инженерийн шугам сүлжээ болон усан хангамжийн суваг хоолой
Хэсэг 2 – Хариуцлага
- Гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэндийн өмнө хүлээх хариуцлага
- Гуравдагч этгээдийн эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлага
- Барилга угсралтын талбайд урьдчилан таамаглах боломжгүй, бүх төрлийн гэнэтийн осол, гэмтэл (үүнд хулгай , дээрмийн эрсдэл хамрагдахгүй)
- Даатгуулагчийн барилга угсралтын ажил гүйцэтгэх явцадаа барилгын орчинд санамсаргүй алдаа гаргаж гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах
- Даатгалын үнэлгээг төслийн төсөвт өртгийн үнэлгээгээр тогтооно.
- Гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын хэмжээг талууд харилцан тохиролцоно.
- Даатгагчаас олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр даатгалын үнэлгээ буурах бөгөөд даатгуулагч нь даатгагчтай тохиролцож, зохих хураамжийг нөхөн төлснөөр даатгалын үнэлгээг сэргээнэ.
- Даатгуулагч даатгалын эрсдлийн улмаас гуравдагч этгээдийн эд хөрөнгөд учирсан хохирлыг Даатгагчийн сонголтоор мөнгөн хэлбэрээр эсвэл гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэн засварлах, нөхөн сэргээх, солих хэлбэрээр нөхөн төлөх ба гарсан бодит зардлын дүнгээс Даатгуулагчийн хариуцах хэсгийг хасч олгоно.
- Даатгуулагч гуравдагч этгээдийн эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсаны улмаас хуулийн хариуцлага хүлээсэн тохиолдолд Даатгуулагчаас нэхэмжилж буй, Даатгагчийн зөвшөөрсөн бодит зардал (үүнд эмнэлэг, эмчилгээний зардал, буяны ажлын зардал болон шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжилж буй дүнг нөхөн төлнө.
- Барилгын зураг төслийн алдаа, газар зүйн онцлог болон бусад онцлогийг буруу тооцсон, буруу материал ашигласан, буруу хийцээс үүссэн хохирол;
- Ажил хэсэгчлэн болон бүрэн зогссон, бизнес тасалдлын улмаас үүссэн аливаа хохирол
- Малтлагаар гарч ирсэн материалыг нүүлгэж зайлуулах, тэндээс үүссэн хөндийг дахин дүүргэх зардал;
- Ус шавхаж, зайлуулахад шаардагдсан нэмэлт төхөөрөмж, насосны эвдрэлийн зардал;
- Газар шорооны ажил хийгээд гарсан шороо, сул хаягдлыг буруу газар овоолсноос үүдсэн хохирол;
- Даатгалын гэрээнд заасан байршил, даатгалын зүйлд гүний болон хөрсний уснаас учирсан хохирол;
- Даатгалын гэрээнд заасан байршил, даатгалын зүйлд хөрсний нуралт, гулгаа үүссэнээс үүдсэн хохирол
- Түр далан задарснаас үүдэн гарсан хохирол;
- Даатгуулагчийн энгийн хэрэглээний тээврийн хэрэгсэлд (B, C, D ангиллын) учирсан хохирол;
- Барилга угсралт, аюулгүй ажиллагааны дүрэм журам, Монгол улсын Стандарт зөрчсөн;
- Барилгын талбайн ойр орчны 50 метрээс гадна гарсан аливаа хохирол;
- Барилгын талбайд ажиллаж байгаа даатгуулагчийн ажиллагсад, туслан гүйцэтгэгч компаний ажилчид, хувиараа ажиллагсдад учирсан эрүүл мэнд болон эд хөрөнгийн хохирол;
- Ажил эхлэхээс өмнө газар доогуур явсан шугам хоолойг мэдээгүйгээс үүссэн хохирол;