Усан замын тээврийн хэрэгслийн болон усан замын тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн даатгал

  • Home
  • Усан замын тээврийн хэрэгслийн болон усан замын тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн даатгал

Усан замын тээврийн хэрэгслийн болон усан замын тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн даатгал

  • Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигч
  • Усан замын тээврийн хэрэгсэл

/усан замаар зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн усан онгоц, чирэгч онгоц, чиргүүл онгоц, шумбагч онгоц, ахуйн болон спортын зориулалттай завь, хийлдэг завь, усны мотоцикл, хөвөгч төхөөрөмж, инженерийн хөвөгч байгууламжийг/

  • Усан замын тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл

 /төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх цэрэг, цагдаа, онцгой байдал, хил хамгаалах болон гаалийн байгууллагын усан замын тээврийн хэрэгслийг/

  1. Усан замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл;
  2. Усан замын объектэд байрлах үеийн эрсдэл;
  3. Живэх эрсдэл;
  4. Байгалийн бүх төрлийн эрсдэл (хүчит салхи, газар хөдлөлт, галт уул дэлбэрэх, аянга, шороон ба цасан шуурга, үерт авхуулах, аадар бороо, мөндөр, хад чулууны нуралт, цасан хуйлралт);
  5. Гал түймэр, тэсрэлт, дэлбэрэлт;
  6. Цахилгаан эрчим хүчний эрсдэл (хэвийн бус хэлбэлзэл, хэт ачаалал, богино холболт, цахилгаан соронзон орны нөлөөлөл);
  7. Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл.
  1. Ачигдсан байх үеийн эрсдэл
  2. Хулгай, түүнээс үүдэлтэй хохирол
  3. Харуул, эргүүл хийх, аврах ажиллагаа явуулах үеийн эрсдэл /зөвхөн усан замын тусгай зориулатын тээврийн хэрэгсэлд хамаарна/

Усан замын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ

  1. Хэрэв энэхүү гэрээ нь давхар даатгалаар хамгаалагдвал Давхар даатгалын гэрээ буюу давхар даатгалын ковер нот болох мэдэгдлийг хавсаргах бөгөөд ковер нотод заасан зүйл заалтыг дагаж мөрдөнө.
  2. Даатгалын эрсдэлийн улмаас тээврийн хэрэгсэл бүрэн сүйрсэн үед даатгагч үнэлгээг бүтэн төлөх ба хэсэгчилсэн хохирлын үед гэмтсэн эд ангийг засварлах, солих зардлыг нөхөн төлнө.
  3. Даатгалын зүйлийн хэсэгчилсэн хохирлын үед их засвар хоорондын гүйлтийн хэмжээгээр эд ангиудын элэгдэл хорогдлыг тооцон тухайн эд ангиудын солих, сэлбэн засварлах засварын зардлаас хасаж олгоно.
  4. Даатгалын зүйл бүрэн сүйрсэн гэж үзэж, даатгагч нь даатгалын нөхөн төлбөрийг бодит үнээр олгосон тохиолдолд тухайн сүйрсэн хэсгийг холбогдох баримт бичгийн хамт даатгагчийн мэдэлд шилжинэ. Хэрэв тээврийн хэрэгсэл даатгуулагчийн хувьд ач холбогдол ихтэй эсвэл бусад шалтгаанаар хадгалах шаардлагатай гэвэл ослоос үлдсэн үлдэгдлийн үнийн дүнгээр нөхөн төлбөрийн хэмжээ буурах болно. Харин даатгагч тээврийн хэрэгслийн ослоос үлдсэн үлдэгдэл хэсгээс эд хөрөнгийг шилж, сонгож аваагүй тохиолдолд даатгуулагчийн мэдэлд үлдэнэ.
  5. Талууд даатгалын зүйлд учирсан хохирлын шалтгаан, хэмжээг тогтоох мэргэжлийн баг, даатгалын хохирол үнэлэгчдээс бүрдсэн комисст өөрсдийн төлөөлөгчдийг оролцуулж болно.
  6. Хэрэв энэхүү гэрээ нь давхар даатгалын гэрээгээр хамгаалагдсан бол давхар даатгалын гэрээ буюу ковер нотод тусгагдсан хохирлын үед ажиллах зарчмыг дагаж мөрдөнө. Мөн хохирол үнэлгээний компани, хуулийн фирм томилох давхар даатгагчийн эрхийг даатгагч болон даатгуулагч талууд зөвшөөрнө.
  1. Гэрээнд заасан газарзүйн бүс нутгаас даатгалын зүйл гарсан үед учирсан хохирол;
  2. Усан замын зөвшөөрөгдсөн маршрутыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөрчлөгдсөний улмаас учирсан хохирол;
  3. Усан замын тээврийн хэрэгслийг мэргэжлийн үнэмлэхгүй этгээд жолоодсоноос үүдсэн хохирол;
  4. Давагдашгүй хүчин зүйлээс бусад нөхцөлд үйлдвэрлэгчээс өгсөн заавал дагаж мөрдөх зааварчилгааг мөрдөөгүй тохиолдол;
  5. Даатгалын зүйлийн даац, зорчигчийн тоо хэтрүүлсний улмаас үүдэн гарсан хохирол;
  6. Механик эвдрэл (даатгалын зүйлийн их бие, эд ангийн ердийн элэгдэл хорогдол, хөлдөлтөөс үүдэн гарсан эвдрэл, гэмтэл);
  7. Монгол Улсын Усан замын тээврийн тухай хууль, усан замын объект болон усан замын тээврийн хэрэгслийн техник ашиглалтын дүрэм усан замын тээврийн хэрэгсэл, объектын техник ашиглалтын дүрэм, техникийн шаардлага болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн аливаа үйлдэл