Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлага болон усан замын тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын даатгал
- Home
- Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлага болон усан замын тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын даатгал
Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлага болон усан замын тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын даатгал
Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигч
- Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигчийн үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлага;
- Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигчийн зорчигчийн өмнө хүлээх хариуцлагай
- Усан замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл;
- Усан замын объектэд байрлах үеийн эрсдэл;
- Живэх эрсдэл;
- Байгалийн бүх төрлийн эрсдэл (хүчит салхи, газар хөдлөлт, галт уул дэлбэрэх, аянга, шороон ба цасан шуурга, үерт авхуулах, аадар бороо, мөндөр, хад чулууны нуралт, цасан хуйлралт);
- Гал түймэр, тэсрэлт, дэлбэрэлт;
- Цахилгаан эрчим хүчний эрсдэл (хэвийн бус хэлбэлзэл, хэт ачаалал, богино холболт, цахилгаан соронзон орны нөлөөлөл);
- Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл.
- Усан замын тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэн гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах.
- Зорчигч усан замын тээврийн хэрэгсэлд суух, онгоцны тавцан дээр эсвэл буух үеийн ослын улмаас зорчигчийн амь нас, эрүүл мэндэд учрах хохирлоос үүсэх хуулийн хариуцлага;
- Ослын үеэр зорчигчийн ачаа тээш болон эд зүйлсэд учрах хохирол учруулах
- Харуул, эргүүл хийх, аврах ажиллагаа явуулах үедээ гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах. /зөвхөн усан замын тусгай зориулатын тээврийн хэрэгсэлд хамаарна/
Даатгалын үнэлгээг даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.
- Даатгагч нь учирсан хохирлыг даатгуулагчийн нэрийн өмнөөс нөхөн олгохдоо Монгол улсын шүүхийн шийдвэр, хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий байгууллагын акт зэргийг үндэслэнэ. Шүүхийн шийдвэр нь эцсийн шатны шийдвэр байх ба хэрэв даатгуулагч дараагийн шатны шүүхэд давж заалдахаар бэлдэж байгаа болон давж заалдаж буй тохиолдолд энэ шатны шүүхийн шийдвэр гартал нөхөн төлбөрийг олгохгүй.
- Даатгуулагч гуравдагч этгээдийн болон зорчигчийн эд хөрөнгөнд хохирол учруулсан тохиолдолд гэмтэл хохирлыг даатгуулагчийн хариуцах хэсгийг хасаж мэргэжлийн үнэлгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн нөхөн төлбөр олгоно.
- Даатгуулагч гуравдагч этгээдийн болон харилцагчийн эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд дараах зардлуудыг гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгуулагчийн хариуцах хэсгийг хасаж нөхөн төлнө. Үүнд:
- Эмнэлэг, эмчилгээний зардал
- Буяны ажлын зардал
- Шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжилсэн бусад хохирол
- Даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирлын хэмжээг багасгах зорилгоор даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг даатгагч даатгалын нөхөн төлбөр дээр нэмж даатгуулагчид нөхөн төлөх ба авсан арга хэмжээ нь даатгалын гэрээний хугацаанд даатгалын үнэлгээний 10%-иас хэтрэхгүй байна.
- Даатгуулагчийн усан замын тээврийн хэрэгсэл, ажилчидийн хөрөнгө, амь нас эрүүл мэндэд учирсан хохирол;
- Даатгуулагч санаатайгаар бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирол;
- Даатгалын үнэлгээнээс давсан хохирол болон хохирлоос үүдсэн ашиг орлогын алдагдал;
- Усан замын тээврийн хэрэгслийг ямар нэгэн хууль бус зорилгоор ашигласан эсвэл гэрээний хавсралтад зааснаас өөр зорилгоор ашигласан;
- Гэрээний хавсралтад заасан газарзүйн бүс нутгаас гарсан үед учирсан хохирол;
- Усан замын тээврийн хэрэгслээр зөвшөөрөгдсөн маршрутыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөрчлөгдсөний улмаас учирсан хохирол;
- Усан замын тээврийн хэрэгслийг мэргэжлийн үнэмлэхгүй этгээд жолоодсоноос үүдсэн хохирол;
- Давагдашгүй хүчин зүйлээс бусад нөхцөлд үйлдвэрлэгчээс өгсөн заавал дагаж мөрдөх зааварчилгааг мөрдөөгүй тохиолдол
- Зорчигчдын нийт тоо, даац хэтрүүлсэнээс үүдэн гарсан тохиолдол
- Монгол Улсын Усан замын тээврийн тухай хууль, усан замын объект болон усан замын тээврийн хэрэгслийн техник ашиглалтын дүрэм усан замын тээврийн хэрэгсэл, объектын техник ашиглалтын дүрэм, техникийн шаардлага болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн аливаа үйлдэл;