Тээврийн хэрэгслийн даатгал
- Нүүр
- Тээврийн хэрэгслийн даатгал
Бүтээгдэхүүн
- Иргэдийн гэнэтийн ослын даатгал
- Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал
- Хүүхдийн гэнэтийн ослын даатгал
- Монголд аялагчийн даатгал
- Эрүүл мэндийн даатгал
- Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал
- Малчны зээлийн эрсдэлийн даатгал
- Тэтгэврийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал
- Эд хөрөнгийн даатгал
- Үл хөдлөх хөрөнгийн даатгал
- Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал
- Орон сууцны даатгал
- Тээврийн хэрэгслийн даатгал
- Хүнд даацын болон тусгай зориулалтын машин механизмын даатгал
- А ангиллын тээврийн хэрэгслийн даатгал
- Дотоод ачаа тээврийн даатгал /Иргэн/
- Гадаад ачаа тээврийн даатгал /Иргэн/
- Нисдэг тэрэгний их бие болон хариуцлагын даатгал
- Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлага болон тусгай зориулалтын даатгал
- Усан замын тээврийн хэрэгслийн болон тусгай зориулалтын даатгал
- Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал
Тээврийн хэрэгслийн даатгал
Даатгуулагчийн эзэмшил, хариуцлагад байгаа B ангиллын тээврийн хэрэгсэл
| Сонголт 1 | Сонголт 2 |
Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн бүх эрсдэл | 100% | 100% |
Зориулалтын зогсоол болон гражид байх үеийн байгалийн эрсдэл, гаднаас үүссэн галын эрсдэл, сантехникийн гэмтлийн улмаас учирсан усны эрсдэл | 100% | 100% |
Тухайн тээврийн хэрэгсэлд жолоочийн хариуцлагын даатгалтай өөр жолооч жолоодох үед учирсан хохирол | 100% | 100% |
Гуравдагч этгээдийн санаатай болон санаандгүй үйлдлээс учирсан хохирол /шил хагалах, мөргөөд зугтах/ | 100% | 100% |
Их биеийн хулгай, дээрэм | 100% | – |
Үнэлгээний болон ослын газраас тээвэрлэх зардал | 100% | – |
Жижиг хулгай /толь, гэрэл гэх мэт/ | 100% | – |
Даатгалын үнэлгээг тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээгээр тогтооно.
Даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлын үед 20% байна.
1. Зах зээлийн бодит үнээр даатгуулсан тохиолдолд учирсан бодит хохирлыг 100% нөхөн төлнө.
2. Нөхөн төлбөрийн дээд хэмжээг зах зээлийн бодит үнэ, даатгалын үнэлгээ хоёрын аль багаар нь тогтооно.
3. Даатгалын тохиолдолд өөр тээврийн хэрэгсэл оролцсон бол Даатгуулагч нөгөө жолоочийн нэр, хаяг, үнэмлэхийн дугаар, нөгөө тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, ерөнхий тодорхойлолт, учирсан хохирол, аливаа гэрчийн нэр, хаяг зэрэг мэдээллийг Даатгагчид өгөх үүрэгтэй.
4. Даатгалын гэрээ, баталгаанд нэр заасан зөвшөөрөлтэйгөөр тээврийн хэрэгслийг жолоо шилжүүлэн барьж буй жолоодогч болон зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг жолоо шилжүүлэн барьж буй жолоодогч Монгол улсын иргэн болон түр оршин суугч нь даатгуулагчтай нэгэн адил энэхүү гэрээнд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
5. Даатгалын хураамжийг хэсэгчлэн төлж байх үед учирсан хохирлыг нөхөн төлөхдөө төлсөн хураамжид дүйцэх даатгалын үнэлгээнээс хувь тэнцүүлсэн хэлбэрээр тооцож олгоно.
6. Даатгалын тухай хуулийн 8.7-д заасныг үндэслэн Даатгагч аливаа хохирлыг нөхөн барагдуулах хугацаанд буруутай этгээдээс төлбөрийг нэхэмжлэх Даатгуулагчийн эрхийг шилжүүлэн авах ба буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх Даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр,
тvvнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр Даатгагчид шилжинэ
1. Тээврийн хэрэгслийг жолоодох, ашиглалтад оруулах эрхгүй, хууль тогтоомжид заасан эрх, үнэмлэх аваагүй, согтууруулах, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, хөдөлгөөний болон уурхайн аюулгүй ажиллагааг хангах чадваргүй ядарсан, өвчтэй үед жолоодсон, удирдсан;
2. Замын хөдөлгөөний дүрэм болон бусад хууль тогтоомжоор тогтоосон тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлсэн, гэмт хэргийн зорилгоор, хууль
бусаар ашигласан үед учирсан хохирол;
3. Даатгалын зүйлийн техникийн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, даац, ачаалал хэтрүүлсэн, ашиглалтын горим зөрчсөн, хүч, туулах чадварыг туршсан, ан ав хөөх, уралдаан, тэмцээнд оролцуулсан үед учирсан хохирол;
4. Гэнэтийн бус эсхүл гаднын нөлөөгүй эсхүл ослын шинжтэй бус эсхүл аажмаар үүссэн эсхүл ашиглалтын явцад үүссэн элэгдэл эсхүл хэвийн болон хэт ачааллаас шалтгаалсан аливаа хохирол. Үүнд дараах хохирол, эвдрэлүүд хамаарах ба үүгээр зөвхөн хязгаарлагдахгүй: Механик эвдрэл, мотор цохих, цахилгаан, электроникийн саатал, доголдол, элэгдлээс үүссэн гацалт, гажилт, хугарал, хагарал, зурагдалт, даралт алдах, битүүмж алдах
5. Даатгалын гэрээ байгуулах үед даатгуулагчийн мэдэж байсан дотоод гэмтэл, согог, дефектийн үр дүнд даатгалын зүйлд учирсан хохирол;
6. Үйлдвэрлэлийн дефектээс болон буруу суурилуулсан, угсарсан, задалснаас
үүдэн гарсан болон тэдгээрийг засварласан аливаа зардал;