Эрүүл мэндийн даатгал
- Нүүр
- Эрүүл мэндийн даатгал
Бүтээгдэхүүн
- Иргэдийн гэнэтийн ослын даатгал
- Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал
- Хүүхдийн гэнэтийн ослын даатгал
- Монголд аялагчийн даатгал
- Эрүүл мэндийн даатгал
- Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал
- Малчны зээлийн эрсдэлийн даатгал
- Тэтгэврийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал
- Эд хөрөнгийн даатгал
- Үл хөдлөх хөрөнгийн даатгал
- Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал
- Орон сууцны даатгал
- Тээврийн хэрэгслийн даатгал
- Хүнд даацын болон тусгай зориулалтын машин механизмын даатгал
- А ангиллын тээврийн хэрэгслийн даатгал
- Дотоод ачаа тээврийн даатгал /Иргэн/
- Гадаад ачаа тээврийн даатгал /Иргэн/
- Нисдэг тэрэгний их бие болон хариуцлагын даатгал
- Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлага болон тусгай зориулалтын даатгал
- Усан замын тээврийн хэрэгслийн болон тусгай зориулалтын даатгал
- Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал
Эрүүл мэндийн даатгал
Монгол улсын иргэн болон Монгол улсад ажиллаж амьдардаг гадаадын иргэн
Даатгуулагчийн эрүүл мэнд
Даатгуулагч дараах эрсдэлүүдийн улмаас эмнэлэг, эмийн сангийн үйлчилгээ авсан үед нөхөн төлбөр олгоно. Үүнд:
– Ердийн өвчлөл
– Халдварт өвчин
– Архаг хууч өвчин
– Хүнд өвчин
Даатгуулагч дараах эрсдэлүүдийн улмаас эмнэлэг, эмийн сангийн үйлчилгээ авсан үед нөхөн төлбөр олгоно. Үүнд:
– Жирэмсний хамгаалалт
– Урьдчилан сэргийлэх үзлэг
– Шүдний өвчлөл
50,000,000₮ эсвэл 100,000,000₮ байна.
1. Даатгуулагчийн ажилтны эрүүл мэндэд учирсан хохирлыг хамгаалалтын хүснэгтэд заасан хэмжээгээр нөхөн төлбөр олгоно
2. Даатгалын тохиолдол болсон үед Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор энэхүү гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно. Хэрэв даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад нэмэгдэл мэдээлэл цуглуулах, төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлага гарсан тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.
3. Даатгуулагч даатгалын хураамжийг гэрээнд заагдсан хугацаанд төлөөгүй байх үед даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөнө.
4. Даатгуулагч даатгалын хураамжийг төлбөрийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлж байх үед учирсан хохирлыг нөхөн төлөхдөө хохирлын дүнгээс үлдэгдэл хураамжийг бүтнээр нь суутган нөхөн төлнө.
5. Даатгалын хураамжийг хэсэгчлэн төлөх хугацаанд төлөөгүй байх үед учирсан хохирлыг нөхөн төлөхдөө төлсөн хураамжид дүйцэх даатгалын үнэлгээнээс хувь тэнцүүлсэн хэлбэрээр тооцож олгоно.
6. Даатгуулагчийн хүлээх хариуцлага нь бүхлээрээ буюу хэсэгчлэн өөр даатгалын гэрээгээр даатгагдсан бол нөхөн төлбөр нь даатгагчийн хүлээх хариуцлагын хүчин төгөлдөр буй бүх даатгалын гэрээнүүдийн хариуцлагын дээд хязгаарын нийлбэр дүнд түүний эзлэх хувиар даатгуулсан хариуцлагын хязгаараас тооцож олгоно.
7. Даатгагч нь нөхөн төлбөрийг олгохдоо аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу даатгуулагчид олговол зохих нөхөн төлбөрийн дүнгээс зохих татварыг суутгана.
8. Даатгагчийн санаачилгаар нөхөн төлбөрийн хэмжээг харилцан тохиролцож шийдвэрлэж болно.
1. Энэхүү гэрээнд заасан даатгалын хамгаалалтын өвчлөл болон даатгалын хураангуйд хамаарахгүй даатгалын эрсдэлээс үүдэн гарсан хохирол,
2. Даатгуулагч даатгалын тохиолдлын улмаас бий болсон хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ
3. Даатгуулагчийн даатгалын хамгаалалт үйлчилж эхлээгүй, эсвэл дуусгавар болсон үед учирсан хохирол
4. Мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсөн, тэрнийг оношлуулах, эмчлүүлэх зардал;
5. Даатгалын эрсдэлд зааснаас бусад зардал, бүх төрлийн рашаан сувилал, амралт сувилал, байгалийн болон усан эмчилгээний газар, урт хугацааны асрамжийн газар болон бүх төрлийн сувиллын газрын зардал;
6. Хэвтэн эмчлүүлэх үед хийгдсэн уламжлалт эмчилгээнээс бусад уламжлалт болон эмнэлгийн бус газраар хийгдсэн бариа заслын зардал;
7. Урьдчилан сэргийлэх байдлаар хийгдсэн хараа, сонсгол шалгуулах, хараа тэглэх, нүдний болор суулгах, шил линз, сонсголын аппарат хэрэгсэл, хэл ярианы заслын эмчилгээ;
8. Хиймэл шүд, гоо сайхны шинжтэй шүдний аливаа ажилбар, амны хөндий, болон эрүү шүдний гажгууд;
9. Үр шилжүүлэн суулгах, өндгөн эс хадгалуулах, үрийн суваг нээлгэх, боолгох, цэвэршилт, имплант /хиймэл үе, эрхтэн/. Үргүйдэл болон үр хөндүүлэхтэй холбоотой зардал;
10. Жирэмслэлт, төрөлтийн нэмэлт хамгаалалт аваагүй үед үр зулбах, умайн гадуурх жирэмслэлтийн улмаас учрах хохирол болон ураг амьгүй дутуу төрөхтэй холбогдон гарах эмчилгээний зардал болон бүх төрлийн бэлгийн замын халдварт өвчинг оношлох эмчлүүлэх зардал,
11. БЗХӨ-ийн илрүүлэхтэй холбоотой өвчинг оношлох, эмчлэх зардал;
12. Даатгалын гэрээ байгуулахаас өмнө төлөвлөгдсөн болон эмчилгээ хийлгэж байсан эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний зардлууд;
13. Улсын Эрүүл мэндийн даатгалаас төлөгдөх дүн, хэмжээ, хөнгөлөлт;
14. Өөр даатгалын хамгаалалтаар төлөгдөх тохиолдолд давхардуулж нөхөн төлбөр олгохгүй;