Байгууллагын хариуцлагын даатгал

  • Нүүр
  • Байгууллагын хариуцлагын даатгал

Байгууллагын хариуцлагын даатгал

Даатгуулагчийн үйл ажиллагаанаас үүдэн гуравдагч этгээдийн болон харилцагчийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулснаас үүсэх хуулийн хариуцлага

Даатгуулагчийн бизнесийн үйл ажиллагааны явцад санамсар болгоомжгүйн улмаас харилцагч байгууллага болон гуравдагч этгээдийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэл

Даатгалын үнэлгээг даатгагч даатгуулагч нар харилцан тохиролцон тогтооно

Даатгалын тохиолдол бүрт 20% байна.

1. Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан ажилтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн хүлээн авч, энэ тухай баримт хүлээлгэн өгсөн өдрөөс хойш ажлын 10 өдрийн нөхөн төлбөрийг олгоно.
2. Даатгалын тохиолдолтой холбоотой эрх бүхий байгууллагаас эцсийн шийдвэр гараагүй тохиолдолд нөхөн төлбөрийн баримт бүрэн бүрдсэн гэж үзэхгүй бөгөөд нөхөн төлбөр шийдвэрлэх хугацаа тоологдож эхлэхгүй.
3. Даатгуулагч гуравдагч этгээдийн болон харилцагчийн эд хөрөнгөнд хохирол учруулсан тохиолдолд гэмтэл хохирлыг даатгуулагчийн хариуцах хэсгийг хасаж мэргэжлийн үнэлгээний байгууллагын дүгнэлтийн үндэслэн нөхөн төлбөрийг олгоно.
4. Даатгуулагч гуравдагч этгээдийн болон харилцагчийн эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд дараах зардлуудыг гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгуулагчийн хариуцах хасаж нөхөн төлнө:
4.1 Эмнэлэг эмчилгээний зардал
4.2 Буяны ажлын зардал
4.3 Шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжилсэн бусад хохирол

1. Даатгуулагчийн ажилчид албан хаагчид ба дадлага хийж буй иргэдийн хөрөнгө, амь нас эрүүл мэндийн хохирол болон даатгуулагчийн өөрийн хөрөнгөд учирсан хохирол;
2. Даатгуулагчийн өөрийн хөрөнгөнд учирсан хохирол;
3. Даатгуулагчийн эрхэлж буй үйл ажиллагаа нь Монгол улсын зохих лиценз зөвшөөрөлгүй байхад тохиолдсон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсны улмаас хүлээх хариуцлага;
4. Даатгуулагч санаатайгаар бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирол;
5. Даатгалын үнэлгээнээс давсан хохирол болон хохирлоос үүдсэн ашиг орлогын алдагдал;
6. Даатгуулагчийн болон түүний ажилтны бүхий л дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн, усан, агаарын тээврийн хэрэгслийг эзэмших жолоодохоос үүсэх хохирол;
7. Даатгуулагчийн бусдын жор, патент, лиценз гэрчилгээний эрхийг зөрчсөнөөс үүссэн хохирол;
8. Эд хөрөнгийн ердийн элэгдэл, бараа материалын хэвийн хорогдол, ууршилт зэрэг тухайн эд хөрөнгө бараа материалын шинж чанараас шалтгаалан
гарсан хохирол;
9. Техник тоног, төхөөрөмжийн ашиглалтын горим, зааврыг зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол;
10. Даатгалын зүйлийн зөвшөөрөгдсөн байршил өөрчлөгдсөн, бусдад барьцаалуулах, түрээслэх, зээлдүүлэх, болон ашиглуулах үед гарсан хохирол;
11. Ажилтны хууль бус үйлдэл (хулгай хийх, хорлон сүйтгэх зэрэг)
12. Даатгуулагчийн эзэмшлийн дотоод хэрэгцээний уурын даралт, бойлер болон бусад аппаратын тэсрэлтийн улмаас үүдэн гарах аливаа хохирол, осол
13. Даатгуулагчийн хууль зөрчсөн болон эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас учирсан хохирол
14. Даатгуулагч болон түүний ажиллагсдын хяналт, хамгаалалт, ашиглалтад байгаа аливаа хөрөнгөд учрах хохирол
15. Гэрээний хариуцлага
16. Төрөл бүрийн хүү торгууль
17. Даатгуулагчийн хариуцах хэсэг
18. Бараа бүтээгдэхүүний хариуцлага.
19. Даатгуулагчийн хууль бус үйлдэл болон санаатай үйлдлийн улмаас үр дагавар, хохирол буюу даатгалын тохиолдол болох нөхцөл орчныг бүрдүүлсэн;
20. Даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол;
21. Даатгуулагч даатгал хийлгэхдээ эсвэл нөхөн төлбөр авахдаа худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хэлэх ёстой зүйлийг хэлэлгүй нуусан тохиолдолд;
22. Даатгалын тохиолдол болсныг нотлох хангалттай баримт материалыг
даатгагчид гарган өгөөгүй буюу нотлох боломжгүй болсон;