Гадаад ачаа тээврийн даатгал

  • Home
  • Гадаад ачаа тээврийн даатгал

Гадаад ачаа тээврийн даатгал (Байгууллага)

Даатгуулагчийн эзэмшил, хариуцлагад буй тээвэрлэгдэж буй ачаа, бараа

  • Байгалийн
  • Галын
  • Цахилгаан эрчим хүчний
  • Зам тээврийн хөдөлгөөний үеийн
  • Тээвэрлэлтийн үеийн
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл
  • Хулгай, дээрмийн

Нэг удаагийн гэрээний хувьд:

Даатгалын үнэлгээг тогтоохдоо: Барааны нэхэмжлэл*(commercial invoice) дээрх нийт үнэ болон тээврийн зардлын дүнгийн нийлбэрийг нэмэлт 10%-аар “CIF+10%” өсгөн нийт үнэлгээг тогтооно. Эсвэл зөвхөн барааны нэхэмжлэл (commercial invoice) дээрх нийт үнээр тогтоож болно.

Даатгалын хураамжийн хэмжээг тооцохдоо:Тээвэрлэж буй барааны төрөл, бүс нутаг, ОУ-ын худалдааны нөхцөл, эрсдэлийн сонголт тээвэрлэлтийн төрөл зэргээс хамааруулан тогтооно.

 

Жилийн гэрээний хувьд:

Даатгалын үнэлгээг тогтоохдоо: Тухайн ААН, байгууллагын өнгөрсөн жилийн нийт импорт экспортын дүнгээр үнэлгээг тогтооно.

Даатгалын урьдчилсан хураамжийн хувийг тооцохдоо: Даатгуулагчийн өнгөрсөн жилийн нийт импорт, экспорт хийсэн ачаа бараа, улс орон, тээвэрлэлтийн төрөл, ОУ-ын худалдааны нөхцөл, эрсдэлийн сонголтуудаас хамааруулан хамгийн их хувийн жинтэй үзүүлэлтүүдийг үндэслэнэ.

Аль ч гэрээний хувьд олгохоор тооцсон нөхөн төлбөр*-ийг даатгалын зүйлд бүрэн сүйрэл*, эсхүл хэсэгчилсэн сүйрэл* тохиолдсоноос хамааруулан тогтооно.

Даатгалын үнэлгээг барааны нэхэмжлэлийн үнээр(commercial invoice) тогтоосон бол:

1. Бүрэн сүйрлийн үед: Даатгалын нийт үнэлгээний хэмжээгээр олгохоор тооцсон нөхөн төлбөрийг тогтооно.

2. Хэсэгчилсэн сүйрлийн үед: Даатгалын зүйлд учирсан хохирлын хэмжээгээр даатгалын үнэлгээнд багтаан олгохоор тооцсон нөхөн төлбөрийг тогтооно.

Даатгалын үнэлгээг “CIF+10%” нөхцөлөөр тогтоосон бол:

1.  Бүрэн сүйрлийн үед:  Даатгалын нийт үнэлгээний хэмжээгээр олгохоор тооцсон нөхөн төлбөрийг тогтооно.

2. Хэсэгчилсэн сүйрлийн үед: Даатгалын зүйлд учирсан сүйрлийн тогтоогдсон хувиар даатгалын нийт үнэлгээнээс олгохоор тооцсон нөхөн төлбөрийг тогтооно.

Даатгалын зүйлд хохирол учраагүй ч нэмэлт зардал* учирсан бол нэмэлт 10%-ийн хэмжээнд багтаан олгохоор тооцсон нөхөн төлбөрийг тогтооно.

  • Даатгалын зүйлийн онцлог болон сав баглаа боодолтой холбоотой нөхцөлүүд;
  • Тээвэрлэгч болон тээвэрлэлттэй холбоотой нөхцөлүүд;
  • Нийгмийн шинжтэй нөхцөлүүд;
  • Онцгой нөхцөлүүд;
  • Газарзүйн нөхцөлүүд.