Дотоод ачаа тээврийн даатгал /Иргэн/
- Home
- Дотоод ачаа тээврийн даатгал /Иргэн/
Дотоод ачаа тээврийн даатгал (Иргэн)
Даатгуулагчийн эзэмшил, хариуцлагад буй тээвэрлэгдэж буй ачаа, бараа
- Байгалийн
- Галын
- Цахилгаан эрчим хүчний
- Зам тээврийн хөдөлгөөний үеийн
- Тээвэрлэлтийн үеийн
- Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл
- Хулгай, дээрмийн
Даатгалын үнэлгээг тээвэрлэж буй ачаа барааны үнэлгээгээр тогтооно.
- Даатгалтай ачаа бараа бүрэн сүйрсэн тохиолдолд даатгалын үнэлгээний хэмжээгээр нөхөн төлнө.
- Даатгуулагчийн өөрийн буруугаас сүйрсэн бол гарсан бодит хохирлын 80 хувиар тооцож нөхөн төлбөр олгоно.
- Даатгалын зүйл хагас сүйрсэн бол бараа, бүтээгдэхүүний өртгөөр бодит хохирлыг тогтоож, зах зээлийн үнэлгээнд харьцуулсан хувиар даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлбөр олгоно.
- Даатгалын тохиолдол болсон үед ачааг аюулаас зайлуулах, хадгалж хамгаалах талаар тодорхой арга хэмжээ аваагүй бол хэсэгчлэн төлнө.
Даатгуулагч нь даатгалд хамрагдахдаа тухайн ачаа барааг тээвэрлэхтэй холбоотой дараах зүйлүүдийг даатгагчид мэдэгдэн даатгалын баталгааг авч баталгаажуулна. Үүнд:
- Тээвэрлэх замын зай, маршрут, ачаа хүрэх газрын нэр;
- Жолоочийн нэр, тээвэрлэх тээврийн хэрэгслийн улсын дугаар;
- Ачаа барааны үнийн дүн, баглаа боодлын тоо, ачааны дагалдах баримт;
- Ачааны серийн дугаар;
- Бусад шаардлагатай мэдээлэл.
Монгол улс