Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал

  • Нүүр
  • Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал

Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал

Зээл олгогчийн зээлийн шалгуурыг ханган зээл авч буй иргэн

Зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд

Даатгуулагч дараах эрсдэлийн улмаас нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах:
1. Үйлдвэрлэлийн осол;
2. Ахуйн осол;
3. Зам тээврийн осол;
4. Байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн хохирол (газар хөдлөлт, тектоник хөдөлгөөн, галт уулын дэлбэрэлтээс бусад байгалийн аюулт үзэгдэл);
5. Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол.

Даатгуулагч дараах эрсдэлийн улмаас нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах:
1. Зүрх гэнэт зогсох;
2. Цус харвах.

Даатгалын нийт үнэлгээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнтэй тэнцүү байна.

1. Даатгагч даатгуулагчид нөхөн төлбөр олгосны дараа буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгуулагчид олгосон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
2. Даатгуулагч даатгалын хураамжийг гэрээнд заагдсан хугацаанд төлөөгүй байх үед даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөнө.
3. Даатгуулагч даатгалын хураамжийг төлбөрийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлж байх үед учирсан хохирлыг нөхөн төлөхдөө хохирлын дүнгээс үлдэгдэл хураамжийг бүтнээр нь суутган нөхөн төлнө.
4. Даатгалын хураамжийг хэсэгчлэн төлөх хугацаанд төлөөгүй байх үед учирсан хохирлыг нөхөн төлөхдөө төлсөн хураамжид дүйцэх даатгалын үнэлгээнээс хувь тэнцүүлсэн хэлбэрээр тооцож олгоно.
5. Даатгалын нөхөн төлбөрийг дараах дүнд үндэслэн даатгалын гэрээнд тусгасан үндсэн болон хамтран зээлдэгчийн зээлийн төлбөр хариуцах хувиар олгоно:
6. Даатгагч төлбөл зохих нөхөн төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс үүссэн нэмэгдүүлсэн хүүг төлнө. Үүнд даатгагчаас үл хамаарах шалтгаанаас үүдэлтэй нэмэгдүүлсэн хүү хамаарахгүй.
7. Даатгалын нөхөн төлбөрийг олгохдоо даатгагч тухайн жилд олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр даатгалын үнэлгээг бууруулан тооцох ба даатгалын дараагийн жилд даатгалын үнэлгээ нь жил бүрийн эхний зээлийн үлдэгдэл байна.

1. Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан үйлдэл, түүний үр дагавар;
2. Даатгалын тохиолдол болсон цаг хугацаа нь даатгалын хамгаалалтын хугацаанд хамаарахгүй эсхүл хамаарч байгаа нь нотлогдохгүй бол;
3. Даатгуулагч даатгалын тохиолдлын талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
4. Хохирлын шалтгаан, нөхцөл болзол нь даатгалын гэрээнд заасан даатгалын эрсдэлд хамаарахгүй болон даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдоогүй;
5. Даатгуулагч нь гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхээр завдсан бөгөөд түүний хор уршгийн улмаас даатгалын тохиолдол бүрдсэн;
6. Хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн эсвэл төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол уг шийдвэрт заасан хэмжээгээр;
7. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ослын талаар даатгагч болон бусад холбогдох газруудад нэн дариу мэдэгдээгүй, бодит байдлын талаар акт дүгнэлт хийлгээгүй;
8. Даатгалын тохиолдол болсон өдрөөс хойш 180 хоногийн дотор нөхөн төлбөрийн гүйцэт материал даатгагчид хүлээлгэн өгөөгүй