Малчны зээлийн эрсдэлийн даатгал

  • Нүүр
  • Малчны зээлийн эрсдэлийн даатгал

Малчны зээлийн эрсдэлийн даатгал

Малчин иргэн

Малчны зээлийн эрсдэл

Даатгуулагчийн гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвар бүрэн алдах

Даатгуулагч дараах эрсдэлийн улмаас нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах:
1. Зүрх гэнэт зогсох;
2. Цус харвах.

Тухайн малчны банкнаас авсан зээлийг үлдэгдэл дүнгээр тооцно.

1. Даатгалын гэрээний хугацаанд олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.
2. Даатгалын тохиолдол болсон үед хохирлын тухай даатгуулагч даатгагчид нэн дариу мэдэгдэх бөгөөд тохиолдол болсон өдрөөс хойш 180 хоногийн дотор нөхөн төлбөрийн гүйцэт материалыг даатгагчид хүлээлгэн өгнө.
3. Даатгалын нөхөн төлбөрийг зээл олгогч банкны хүсэлтээр тус банканд тэргүүн ээлжид олгоно.
4. Даатгалын зүйлийг хэд хэдэн даатгагчид зэрэг даатгуулсан тохиолдолд даатгагч тус бүр оролцсон хэмжээгээр хувь тооцон хамтарсан хэлбэрээр хохирлыг нөхөн төлнө.
5. Даатгагч даатгуулагчид нөхөн төлбөр олгосны дараа буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгуулагчид олгосон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
6. Даатгагч нь нөхөн төлбөрийн гүйцэт материалуудыг даатгуулагчаас бүрэн хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 хоногт багтаан нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.
7. Даатгалын хураамжийг зээлийн үлдэгдлээс тооцон даатгагчид шилжүүлнэ. Зээлийн үлдэгдлийг зээлдэгчийн банкнаас авсан үндсэн зээлийн үлдэгдлээс тооцно. Даатгалын хураамж нь зээлдэгчийн тооноос хамаарахгүй буюу хэдэн зээлдэгч байхаас үл хамааран тогтмол хувь байна.
8. Даатгалын хураамжийг тогтоосон хугацаанд энэхүү гэрээнд заасан дүнгээр нэг удаа төлснөөр үндсэн болон хамтран зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд даатгагдсанд тооцогдоно.

1. Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан үйлдэл, түүний үр дагавар;
2. Даатгалын тохиолдол болсон цаг хугацаа нь даатгалын хамгаалалтын хугацаанд хамаарахгүй эсхүл хамаарч байгаа нь нотлогдохгүй бол;
3. Даатгуулагч даатгалын тохиолдлын талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
4. Хохирлын шалтгаан, нөхцөл болзол нь даатгалын гэрээнд заасан даатгалын эрсдэлд хамаарахгүй болон даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдоогүй;
5. Даатгуулагч нь гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхээр завдсан бөгөөд түүний хор уршгийн улмаас даатгалын тохиолдол бүрдсэн;
6. Хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн эсвэл төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол уг шийдвэрт заасан хэмжээгээр;
7. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ослын талаар даатгагч болон бусад холбогдох газруудад нэн дариу мэдэгдээгүй, бодит байдлын талаар акт дүгнэлт хийлгээгүй;
8. Даатгалын тохиолдол болсон өдрөөс хойш 180 хоногийн дотор нөхөн төлбөрийн гүйцэт материал даатгагчид хүлээлгэн өгөөгүй