Монголд аялагчийн даатгал

  • Нүүр
  • Монголд аялагчийн даатгал

Монголд аялагчийн даатгал

Монгол улсад аялж буй Монгол улсын иргэн болон гадаадын иргэн

Даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд

Гэнэтийн осол:
– Байгалийн эрсдэлд өртөх (хүчит салхи, цасан болон шороон шуурга, цочир хүйтрэлт, бороо, үер усны аюул, аянга, гал түймэр);
– Ахуйн эрсдэлд өртөх; (элдэв зүйлд цохигдох, хавчигдах, хавчуулах, халтирах, унах, түлэгдэх, хөлдөх, осгох, наранд цохиулах, угаартах, хорт хий, ургамалд хордох, амьтан шавжид өртөх);
– Зам тээврийн осол;
– Бусад эрсдэл (гол усанд живэх, хоол хүнсний зүйлд хахах);
– Гэнэтийн өвчлөл (Зүрхний шигдээс, цус харвалт, мухар олгойн үрэвсэл);
– Нас баралт (даатгагдсан этгээдийн гэнэтийн осолд орсны улмаас нас барах тохиолдлыг)
– Шарил буцаах
– Паспорт гээгдүүлэх;
– Нислэг саатах /буцах

Даатгуулагч дараах эрсдэлүүдийн улмаас гэмтэх эсвэл нас барах үед нөхөн төлбөр олгоно. Үүнд:
– Өвлийн спорт (Цана, чарга, сноубоард, тэшүүр, нохой чарга, өвлийн загасчлал зэрэг хамаарна);
– Аюултай спорт (Шүхрээр буух, karting, буудлагын спорт, ан хийх, усан онгоц, загас барих үед гарах эрсдэл, нисдэг тэрэг, ууланд авиралт, бартаат замын тээврийн хэрэгсэл зэрэг хамаарна);

10,000 ам.доллар эсвэл 50,000 ам.доллар байна.

1. Даатгалын гэрээний хугацаанд олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.
2. Даатгалын тохиолдол болсон үед хохирлын тухай даатгуулагч даатгагчид нэн дариу мэдэгдэх бөгөөд тохиолдол болсон өдрөөс хойш 30 хоногийн дотор нөхөн төлбөрийн гүйцэт материалыг даатгагчид хүлээлгэн өгнө.
3. Даатгалын зүйлийг хэд хэдэн даатгагчид зэрэг даатгуулсан тохиолдолд даатгагч тус бүр оролцсон хэмжээгээр хувь тооцон хамтарсан хэлбэрээр хохирлыг нөхөн төлнө.
4. Даатгагч даатгуулагчид нөхөн төлбөр олгосны дараа буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгуулагчид олгосон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
5. Даатгуулагч даатгалын хураамжийг гэрээнд заагдсан хугацаанд төлөөгүй байх үед даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөнө.
6. Даатгагч нь нөхөн төлбөрийн гүйцэт материалуудыг даатгуулагчаас бүрэн хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.
7. Даатгагч нөхөн төлбөр олгохдоо тухайн өдрийн Монгол банкны тухайн өдрийн ханшаар нөхөн төлнө.
8. Даатгалын тохиолдол нь хууль сахиулах байгууллага болон мэргэжлийн байгууллагаар үргэлжлүүлэн шалгагдаж байгаа нөхцөлд нөхөн төлбөр шийдвэрлэх хугацааг хуулийн сахиулах байгууллага, мэргэжлийн байгууллагаар шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар сунгаж болно.
9. Даатгагч даатгалын гэрээнд заасан хугацаанд даатгалын нөхөн төлбөр олгоогүй бол Иргэний хуулийн 232.6 дугаар зүйлд заасны дагуу хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцон даатгуулагчид олгоно.
10. Даатгуулагч даатгалын тохиолдлын улмаас нас барсан тохиолдолд даатгалын үнэлгээний 100 хувиар тооцож нөхөн төлбөр олгоно.
11. Паспортоо шинээр авахтай холбогдон гарах зардал буюу хаясан гээснээ зарлуулах болон шинээр авах хураамжийг даатгалын хамгаалалтын дагуу төлнө.
12. Хэрэв даатгуулагч өвлийн спорт болон аюултай спортын нэмэлт хамгаалалтаар даатгуулсан тохиолдолд эмчилгээ үйлчилгээний зардлыг гэрээнд заасан хязгаар хүртэл нөхөн төлнө.
13. Эмнэлгийн хэрэгсэл буюу хөдөлгөөн дэмжих хэрэгслүүдийг түрээслэх, эсвэл худалдан авах зардлыг хязгаар хүртэл олгоно.
14. Гэнэтийн ослын улмаас даатгуулагчийн жирэмслэлтийн тээлт, төрөлт болон жирэмслэлтийг таслахтай холбоотой гарах эмнэлгийн зардлыг нөхөн төлнө.
15. Даатгуулагч нас барсан тохиолдолд өмнө олгосон нөхөн төлбөрийг хасаж үнэлгээ хүртэл нөхөн төлбөр олгоно.
16. Даатгуулагч аялж байх хугацаанд нас барсан тохиолдолд шарилыг оршуулах газар луу нь зөөн тээвэрлэх үйлчилгээг энэхүү гэрээний даатгалын хамгаалалтад заасан хязгаарын дагуу нөхөн төлнө. Оршуулах зардал нөхөн төлөгдөхгүй.

1. Монгол улсаас өөр улсад эмчилгээ үйлчилгээ авсан зардал;
2. Гэнэтийн ослын бус шүдний энгийн өвчлөлийг эмчлүүлэх, оношлуулах зардал;
3. Аливаа ердийн болон архаг хууч өвчнийг оношлуулах, эмчлүүлэх эсвэл өвчний улмаас нас барсан;
4. Даатгуулагчийн ачаа тээш саатах, алга болох, гэмтэх, хулгайд алдагдах;
5. Рашаан сувилалд эмчлүүлсэн, сувилуулсан зардал, уламжлалт эмнэлэг, эмчилгээний зардал болон эмнэлгийн бус зардал /утас, факс, орчуулагч, эмнэлгийн өрөөг сайжруулах гэх мэт/;
6. Гэнэтийн ослын бус даатгуулагчийн жирэмслэлтийн хяналт, жирэмсний эмгэгийг эмчлүүлэх болон оношлуулах, төрөлттэй холбоотой гарсан зардал;
7. Даатгуулагч нь гэнэтийн ослын бус эрхтэн шилжүүлэхтэй холбоотой гарсан зардал;
8. Нэмэлт хамгаалалт аваагүй үед даатгуулагч нь ан хийх үедээ авсан бэртэл гэмтэл;
9. Мэргэжлийн спортын уралдаан, тэмцээнд оролцсоны үр дагавар;
10. Шүднээс бусад хиймэл эрхтэн болон протезын зардал;
11. Сэтгэл санааны хохирол болон нүдний шил, линзний зардал;