Орон сууцны даатгал

Орон сууцны даатгал

Орон сууцыг даатгуулж буй хувь хүн

1. Орон сууц;
2. Хашаа байшин;
3. Амины сууц.

1. Гал, түймэр, дэлбэрэлт, утааны эрсдэл
2. Сантехникийн эрсдэл,
3. Байгалийн эрсдэл /газар хөдлөлтийн эрсдэл хамаарахгүй/
4. Цахилгаан эрчим хүчний эрсдэл,
5. Гуравдагч этгээдээс учруулсан санаатай болон санамсаргүй үйлдэл

Шинээр худалдан авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авч буй үнэ, хуучин хөрөнгийн хувьд зах зээлийн үнэ байна.

1. Даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлоос 80%-иар тооцож, бусад тохиолдолд 100%-иар нөхөн төлбөр олгоно.
2. Даатгуулагч даатгалын зүйлийн зах зээлийн бодит үнээр нь даатгуулсан нөхцөлд даатгалын хугацаанд даатгалын эрсдэлийн улмаас учирсан бодит хохирлыг гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгагчийн сонголтоор мөнгөн хэлбэрээр эсвэл гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэн засварлах, нөхөн сэргээх, солих зэрэг засвар үйлчилгээ үзүүлж болно.
3. Зах зээлийн үнээр даатгуулаагүй тохиолдолд даатгалын үнэлгээг зах зээлийн үнэд харьцуулж бодит хохирлын дүнгээс хувь тэнцүүлэн олгоно.
4. Даатгалын зүйл бүрэн сүйрсэн тохиолдолд даатгагч тухайн хөрөнгийг урьдах хөрөнгөөс дордуулахгүй ижил төстэй хөрөнгөөр орлуулан солих эсвэл бодит үнээс даатгуулагчийн хариуцах хэсгийг хасан нөхөн төлнө.
5. Даатгалын зүйл бүрэн сүйрсэн гэж үзэж, даатгагч нь даатгалын нөхөн төлбөрийг бодит үнээр олгосон тохиолдолд тухайн сүйрсэн даатгалын зүйлийн өмчлөх эрхийг даатгагчид шилжүүлнэ.
6. Хохирлын хэмжээг тодорхойлохдоо эхлээд даатгуулагчийн гаргасан үнэлгээг харгалзан үзэх бөгөөд даатгагч уг үнэлгээг үндэслэлгүй байна гэж үзвэл даатгагч өөрийн зардлаар Монгол улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Уг үнэлгээг талуудын аль нэг нь эс зөвшөөрсөн тохиолдолд талууд хамтран Монгол улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитыг сонгон, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх бөгөөд гарах зардлыг талууд хамтран хариуцна.

1. Даатгалын зүйлийн ердийн элэгдэл, хэвийн хорогдол, ууршилт зэрэг тухайн эд хөрөнгийн шинж чанараас шалтгаалан гарсан хохирол;
2. Засвар, үйлчилгээ, цэвэрлэгээ, будалт, нөхөн сэргээх зэрэг үйлчилгээний улмаас орсон өөрчлөлтүүд;
3. Засгийн газар эсвэл шүүх, арбитр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, төр захиргааны болон олон нийтийн байгууллага, эрх бүхий хуулийн этгээдийн гаргасан шийдвэрээс үүдсэн хохирол;
4. Үл хөдлөх хөрөнгөд буруу материал ашигласан, буруу хийсэн, зураг төсөл, төлөвлөгөө, онцлогийг алдаж тооцсон, мэргэжлийн алдаа гаргаснаас шалтгаалж учирсан хохирол, түүнийг засаж залруулахтай холбогдон гарсан зардал;
5. Галын аюулгүй байдлыг хангах дүрэм, журам зөрчсөнөөс үүдэлтэй хохирол
6. Ашиглалтын горим зөрчсөн, урсгал засвар болон зайлшгүй хийгдэх ёстой засварыг цаг хугацаанд нь хийгээгүйгээс учрах хохирол;
7. Даатгалын тохиолдлын бус үед зайлшгүй сэргээн засварлахтай холбогдон гарах зардал;
8. Холбогдох мэргэжлийн байгууллагад учирсан хохирлын талаар газар дээр нь мэдэгдэж үзлэг шалгалт хийлгэн акт дүгнэлт гаргуулаагүй, гэрээнд заасан хугацаанд даатгагчид мэдэгдэж, хохиролтой холбоотой материалыг даатгагчид энэхүү гэрээнд заасан хугацаанд ирүүлээгүй;
9. Хүний гараар бүтсэн газар хөрсний хөдөлгөөн (хөрсний гулсалт, нуралт);