Тэтгэврийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал
- Нүүр
- Тэтгэврийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал
Бүтээгдэхүүн
- Иргэдийн гэнэтийн ослын даатгал
- Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал
- Хүүхдийн гэнэтийн ослын даатгал
- Монголд аялагчийн даатгал
- Эрүүл мэндийн даатгал
- Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал
- Малчны зээлийн эрсдэлийн даатгал
- Тэтгэврийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал
- Эд хөрөнгийн даатгал
- Үл хөдлөх хөрөнгийн даатгал
- Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал
- Орон сууцны даатгал
- Тээврийн хэрэгслийн даатгал
- Хүнд даацын болон тусгай зориулалтын машин механизмын даатгал
- А ангиллын тээврийн хэрэгслийн даатгал
- Дотоод ачаа тээврийн даатгал /Иргэн/
- Гадаад ачаа тээврийн даатгал /Иргэн/
- Нисдэг тэрэгний их бие болон хариуцлагын даатгал
- Усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлага болон тусгай зориулалтын даатгал
- Усан замын тээврийн хэрэгслийн болон тусгай зориулалтын даатгал
- Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал
Тэтгэврийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал
Зээл олгогчийн зээлийн шалгуурыг ханган тэтгэврийн зээл авч буй иргэн
Тэтгэврийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд
Даатгуулагч дараах эрсдэлийн улмаас нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах:
1. Үйлдвэрлэлийн осол;
2. Ахуйн осол;
3. Зам тээврийн осол;
4. Байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн хохирол (газар хөдлөлт, тектоник хөдөлгөөн, галт уулын дэлбэрэлтээс бусад байгалийн аюулт үзэгдэл);
5. Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол.
Даатгуулагч дараах эрсдэлийн улмаас нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах:
1. Зүрх гэнэт зогсох;
2. Цус харвах.
Даатгалын нийт үнэлгээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнтэй тэнцүү байна.
1. Даатгалын гэрээний хугацаанд олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.
2. Даатгалын тохиолдол болсон үед хохирлын тухай даатгуулагч даатгагчид нэн дариу мэдэгдэх бөгөөд тохиолдол болсон өдрөөс хойш 180 хоногийн дотор нөхөн төлбөрийн гүйцэт материалыг даатгагчид хүлээлгэн өгнө
3. Даатгалын нөхөн төлбөрийг зээл олгогчийн хүсэлтээр тус зээл олгогчид тэргүүн ээлжинд олгож болно.
4. Даатгагч даатгуулагчид нөхөн төлбөр олгосны дараа буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгуулагчид олгосон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
5. Даатгуулагч даатгалын хураамжийг гэрээнд заагдсан хугацаанд төлөөгүй байх үед даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөнө.
6. Даатгуулагч даатгалын хураамжийг төлбөрийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлж байх үед учирсан хохирлыг нөхөн төлөхдөө хохирлын дүнгээс үлдэгдэл хураамжийг бүтнээр нь суутган нөхөн төлнө.
7. Даатгалын хураамжийг хэсэгчлэн төлөх хугацаанд төлөөгүй байх үед учирсан хохирлыг нөхөн төлөхдөө төлсөн хураамжид дүйцэх даатгалын үнэлгээнээс хувь тэнцүүлсэн хэлбэрээр тооцож олгоно.
8. Даатгагч нь нөхөн төлбөрийн гүйцэт материалуудыг даатгуулагчаас бүрэн хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 хоногт багтаан нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.
9. Даатгалын нөхөн төлбөрийг олгохдоо даатгагч тухайн жилд олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр даатгалын үнэлгээг бууруулан тооцох ба даатгалын дараагийн жилд даатгалын үнэлгээ нь жил бүрийн эхний зээлийн үлдэгдэл байна.
1. Даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол;
2. Даатгалын тохиолдол болсон цаг хугацаа нь даатгалын хамгаалалтын хугацаанд хамаарахгүй эсхүл хамаарч байгаа нь нотлогдохгүй бол;
3. Даатгуулагч даатгагчид мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр ямар нэгэн санал гаргах, төлбөр хийх эсвэл аливаа саналыг хүлээн зөвшөөрөх, хохирлыг өөрөө нөхөн барагдуулах оролдлого хийсэн тохиолдолд;
4. Даатгуулагч даатгал хийлгэхдээ эсвэл нөхөн төлбөр авахдаа худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хэлэх ёстой зүйлийг хэлэлгүй нуусан тохиолдолд;
5. Даатгалын тохиолдол болсныг нотлох хангалттай баримт материалыг даатгагчид гарган өгөөгүй буюу нотлох боломжгүй болсон;