Удирдах ажилтны хариуцлагын даатгал

  • Нүүр
  • Удирдах ажилтны хариуцлагын даатгал

Удирдах ажилтны хариуцлагын даатгал

Даатгуулагч хууль болон хөдөлмөр эрхэлж буй байгууллагаас олгосон эрх мэдлийн хүрээнд шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулсны улмаас өөрийн байгууллагын өмнө хүлээх хуулийн хариуцлага

Даатгуулагч хуулиар тогтоосон болон хөдөлмөр эрхэлж буй байгууллагаас олгосон эрх мэдлийн хүрээнд алдаатай, буруу шийдвэр, үйл ажиллагаа явуулсаны улмаас өөрийн байгууллагадаа хохирол учруулах. Үүнд:
– Эд хөрөнгийн хохирол;
– Санхүүгийн хохирол;

Даатгуулагчтай харилцан тохиролцоно.

Даатгуулагчтай харилцан тохиролцоно.

1. Даатгагч нь учирсан хохирлыг даатгуулагчийн нэрийн өмнөөс нөхөн олгохдоо хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий байгууллагын актыг үндэслэнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн шийдвэр нь эцсийн шатны шийдвэр байх ба хэрэв даатгуулагч дараагийн шатны шүүхэд давж заалдахаар бэлдэж байгаа болон давж заалдаж буй тохиолдолд энэ шатны шүүхийн шийдвэр гартал нөхөн төлбөрийг олгохгүй.
2. Нөхөн төлбөрийн материал бүрдүүлэлтэд тэмдэгтийн хураамжийг даатгалын үнэлгээний 5% хүртэл, шүүхийн зардал(шүүхийн шийдвэрыг үндэслэж буй тохиолдолд)-ыг даатгалын нийт үнэлгээний 5%-д багтаан нөхөн төлнө.
3. Даатгалын нэг удаагийн тохиолдлоор хүлээх хариуцлагын дээд хэмжээ нь даатгалын үнэлгээний 50%-аас ихгүй байна.
4. Даатгуулагчийн даатгалтай хугацаанд хийсэн үйлдлээс үүссэн хохирлыг нөхөн төлөх Даатгагчийн үүрэг даатгалын гэрээний хүчинтэй хугацаа дууссанаас хойш нэг жилийн хугацаагаар хязгаарлагдана.
5. Даатгагч нь даатгалын гэрээнд заасан хариуцлагын хэмжээнд багтаан даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын дүнг хассан хэмжээгээр нөхөн төлнө.
6. Хохирлын хэмжээг тодорхойлохдоо эхлээд даатгуулагчийн гаргасан үнэлгээг харгалзан үзэх бөгөөд даатгагч уг үнэлгээг үндэслэлгүй байна гэж үзвэл даатгагч өөрийн зардлаар Монгол улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Уг үнэлгээг талуудын аль нэг нь эс зөвшөөрсөн тохиолдолд талууд хамтран Монгол улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитыг сонгон, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх бөгөөд гарах зардлыг талууд хамтран хариуцна.
7. Даатгуулагч даатгалын хураамжийг төлбөрийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлж байх үед учирсан хохирлыг нөхөн төлөхдөө хохирлын дүнгээс үлдэгдэл хураамжийг бүтнээр нь суутган нөхөн төлнө.
8. Даатгалын тохиолдол бий болсны дараа даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
9. Даатгалын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгосноос хойш даатгуулагч гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн болох нь тогтоогдсон тохиолдолд даатгуулагч нь олгогдсон нөхөн төлбөрийг үл маргах журмаар даатгагчид бүрэн буцаан төлнө.
10. Даатгагч нь нөхөн төлбөрийг олгохдоо аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу даатгуулагчид олговол зохих нөхөн төлбөрийн дүнгээс зохих татварыг суутгана.

1. Даатгуулагчийн эрхэлж буй үйл ажиллагаа нь Монгол улсын зохих лиценз зөвшөөрөлгүй байхад тохиолдсон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсны улмаас хүлээх хариуцлага;
2. Даатгуулагчийн санаатай болон илтэд хууль бус үйлдэл буюу тухайн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж үйлдсэний улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдол.
3. Даатгуулагч зайлшгүй дагаж мөрдөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа, дүрэм журам, Хууль тогтоомжийг зөрчсөний улмаас учирсан хохирол.
4. Даатгуулагч нь албан тушаалаа урвуулан ашигласны улмаас учруулсан хохирол.
5. Даатгалын гэрээний хүчинтэй хугацаанаас өмнө гарсан аливаа хохирол, үр дагавар
6. Даатгуулагчийн эрх мэдэл, үүрэг хариуцлагыг хэтрүүлсэн мөн зөрчин шийдвэр гаргасны улмаас учирсан хохирол.
7. Зохиогчийн эрхийг зөрчсөний улмаас байгууллагад учирсан хохирол.
8. Бусдын өмч хөрөнгө, ашиг сонирхолд учруулсан хохирол.
9. Даатгалын гэрээгээр даатгалын хамгаалалтад хамруулахаар зааснаас бусад тохиолдолд үйлчлүүлэгчийн хүлээсэн алдагдал, олох байсан орлого;
10. Даатгуулагчийн төлбөр, санхүүгийн чадваргүй байдлаас учирсан хохирол;
11. Мэргэжлийн үйл ажиллагааны дүрэм, стандарт, даатгуулагч ажилтны хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил болон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл байхаар заасан алдааны улмаас учирсан хохирол;
12. Даатгуулагч даатгагчид мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр ямар нэгэн санал гаргах, төлбөр хийх эсвэл аливаа саналыг хүлээн зөвшөөрөх, хохирлыг өөрөө нөхөн барагдуулах оролдлого хийсэн тохиолдолд;
13. Даатгуулагч даатгал хийлгэхдээ эсвэл нөхөн төлбөр авахдаа худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хэлэх ёстой зүйлийг хэлэлгүй нуусан тохиолдолд;
14. Даатгалын тохиолдол болсныг нотлох хангалттай баримт материалыг даатгагчид гарган өгөөгүй буюу нотлох боломжгүй болсон;
15. Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлд гарсан хохирлоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал;
16. Даатгуулагчийн ажилтан согтууруулах, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үед учирсан хохирол;
17. Даатгуулагч, түүний ажилтны сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй үед хийсэн аливаа үйлдлээс үүдсэн гарсан аливаа хохирол;
18. Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгуулагчийн дагаж мөрдөх ёстой холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн үйлдэл, түүний үр дагавраас учирсан хохирол;