Үл хөдлөх хөрөнгийн даатгал

  • Нүүр
  • Үл хөдлөх хөрөнгийн даатгал

Үл хөдлөх хөрөнгийн даатгал

Үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч

Бүх төрлийн үл хөдлөх хөрөнгө буюу газраас салгамагц үндсэн зориулалтаараа ашиглах боломжоо алддаг барилга байгууламж. Үүнд газар хамаарахгүй

1. Гал, дэлбэрэлт, утааны эрсдэл;
2. Ус чийгт гэнэт автах эрсдэл;
3. Байгалийн эрсдэл;
4. Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл;

1. Хулгай, дээрмээс үүдэлтэй хохирол;
2. Хорлон сүйтгэх үйл ажиллагаа

Даатгалын үнэлгээг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээгээр тогтооно.

1. Даатгуулагч үл хөдлөх хөрөнгөө зах зээлийн бодит үнээр нь даатгуулсан нөхцөлд даатгалын хугацаанд даатгалын эрсдэлийн улмаас учирсан бодит хохирлыг гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгагчийн сонголтоор мөнгөн хэлбэрээр эсвэл гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэн засварлах, нөхөн сэргээх, солих зэрэг засвар үйлчилгээ үзүүлж болно.
2. Зах зээлийн үнээр даатгуулаагүй тохиолдолд даатгалын үнэлгээг зах зээлийн үнэд харьцуулж бодит хохирлын дүнгээс хувь тэнцүүлэн олгоно.
3. Даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирлын хэмжээг багасгах зорилгоор даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг даатгагч даатгалын нөхөн төлбөр дээр нэмж даатгуулагчид нөхөн төлөх ба авсан арга хэмжээ нь даатгалын гэрээний хугацаанд даатгалын үнэлгээний 10%-аас хэтрэхгүй байна.
4. Их хэмжээний хохирол гарч, түүний бодит хэмжээг тогтоосон акт материал гаргахад хугацаа шаардагдах тохиолдолд даатгуулагчийн хүсэлтээр харилцан тохиролцож хохирлын тодорхой хэмжээний урьдчилгаа олгож болно.
5. Даатгуулсан үл хөдлөх хөрөнгө нь бүрэн сүйрсэн тохиолдолд даатгагч тухайн хөрөнгийг урьдах хөрөнгөөс дордуулахгүй ижил төстэй хөрөнгөөр орлуулан солих эсвэл даатгуулагчийн хариуцах хэсгийг хасан нөхөн төлнө.

1. Үл хөдлөх хөрөнгийн ердийн элэгдэл, хэвийн хорогдол, зэврэлт зэрэг тухайн хөрөнгийн шинж чанараас шалтгаалан гарсан тухайн эд анги, зүйлд учирсан хохирол, гэмтэл;
2. Засвар, үйлчилгээ, цэвэрлэгээ, будалт, нөхөн сэргээх зэрэг үйлчилгээний улмаас орсон өөрчлөлтүүд;
3. Засгийн газар эсвэл шүүх, арбитр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, төр захиргааны болон олон нийтийн байгууллага, эрх бүхий хуулийн этгээдийн гаргасан шийдвэрээс үүдсэн хохирол;
4. Үл хөдлөх хөрөнгөд буруу материал ашигласан, буруу хийсэн, зураг төсөл, төлөвлөгөө, онцлогийг алдаж тооцсон, мэргэжлийн алдаа гаргаснаас шалтгаалж учирсан хохирол, түүнийг засаж залруулахтай холбогдон гарсан зардал;
5. Галын аюулгүй байдлыг хангах дүрэм, журам зөрчсөнөөс үүдэлтэй хохирол;
6. Ашиглалтын горим зөрчсөн, урсгал засвар болон зайлшгүй хийгдэх ёстой засварыг цаг хугацаанд нь хийгээгүйгээс учрах хохирол;