Эд хөрөнгийн даатгал

  • Home
  • Эд хөрөнгийн даатгал

Эд хөрөнгийн даатгал

Даатгуулагчийн эзэмшил, хариуцлагад байгаа эд хөрөнгө

  • Галын эрсдэл
  • Байгалийн эрсдэл
  • Цахилгаан эрчим хүчний эрсдэл
  • Сантехникийн эрсдэл
  • Ахуйн эрсдэл
  • Далд гэмтлийн эрсдэл
  • Хулгай дээрмийн
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл

Даатгалын хамгаалалтын хэмжээ буюу эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ

  • Даатгалын гэрээний хугацаанд олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.
  • Даатгалын тохиолдол болсон үед хохирлын тухай даатгуулагч даатгагчид нэн дариу мэдэгдэх бөгөөд тохиолдол болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор нөхөн төлбөрийн гүйцэт материалыг даатгагчид хүлээлгэн өгнө.
  • Даатгагч нь нөхөн төлбөрийн гүйцэт материалуудыг даатгуулагчаас бүрэн хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 хоногт багтаан нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.
  • Даатгагч даатгалын гэрээнд заасан хугацаанд даатгалын нөхөн төлбөр олгоогүй бол Иргэний хуулийн 232.6 дугаар зүйлд заасны дагуу хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцон даатгуулагчид олгоно.
  • Даатгалын зүйл бүрэн сүйрсэн тохиолдолд даатгалын үнэлгээнээс даатгал эхэлсэн хугацаанаас бүрэн сүйрэл хүртэлх хугацаанд ноогдох элэгдлийг хассан дүнг олгоно, хэрэв даатгалын үнэлгээ нь зах зээлийн үнээс их байвал зах зээлийн үнээр олгоно.
  • Даатгалын зүйл нь хагас сүйрсэн тохиолдолд даатгалын үнэлгээг зах зээлийн үнэнд харьцуулсан хувиар тооцож нөхөн төлбөрийг хувь тэнцүүлж олгоно.
  • Даатгалын зүйлийн ердийн элэгдэл, бараа материалын хэвийн хорогдол, ууршилт зэрэг тухайн эд хөрөнгө бараа материалын шинж чанараас шалтгаалан гарсан хохирол;
  • Техник тоног, төхөөрөмжийн ашиглалтын горим, зааврыг зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол;
  • Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлийн зөвшөөрөгдсөн байршил өөрчлөгдсөн, бусдад барьцаалуулах, түрээслэх, зээлдүүлэх, болон ашиглуулах үед гарсан хохирол;
  • Гэрээнд өөрөөр заагаагүй бол тээвэрлэлтийн үед гарсан хохирол;
  • Шалган турших зорилгоор эсвэл санаатайгаар ачааллыг хэтрүүлэх болон хэвийн бус байдлыг буй болгосон аливаа тохиолдлоос үүссэн хохирол;
  • Ашиглалтын хугацаа заасан эд ангиуд болон туслах, дагалдах материалуудыг;
  • Үйлдвэрлэлийн дефектээс болон буруу сууриллуулсан, угсарсан, задалсанаас үүдэн гарсан болон тэдгээрийг засварласан аливаа зардал;
  • Гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна учирсан аливаа хохирол;
  • Даатгалын тохиолдолын бус үед зайлшгүй сэргээн засварлахтай холбогдон гарах зардал;
  • Хадгалалтын горим зөрчсөн, урсгал засвар болон зайлшгүй хийгдэх засвар үйлчилгээний ажлыг цаг хугацаанд хийгээгүйгээс.