Ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийн даатгал
- Home
- Ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийн даатгал
Ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийн даатгал
Банкнаас ипотекийн зээл авсан зээлдэгч, хамтран зээлдэгч байна.
Ипотекийн зээлийн барьцаа хөрөнгө
- Галын эрсдэл (гал түймэр, дэлбэрэлт)
- Сантехникийн эрсдэл
- Байгалийн эрсдэл (газар хөдлөлтийн эрсдэл хамаарахгүй)
- Цахилгаан эрчим хүчний эрсдэл
- Гуравдагч этгээдээс учруулсан санаатай болон санамсаргүй үйлдэл
Даатгалын хамгаалалтын хэмжээ буюу барьцаа хөрөнгийн үнэлгээ
- Даатгалын гэрээний хугацаанд олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.
- Даатгалын тохиолдол болсон үед хохирлын тухай даатгуулагч даатгагчид нэн дариу мэдэгдэх бөгөөд тохиолдол болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор нөхөн төлбөрийн гүйцэт материалыг даатгагчид хүлээлгэн өгнө
- Даатгагч нь нөхөн төлбөрийн гүйцэт материалуудыг даатгуулагчаас бүрэн хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 хоногт багтаан нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.
- Даатгагч даатгалын гэрээнд заасан хугацаанд даатгалын нөхөн төлбөр олгоогүй бол Иргэний хуулийн 232.6 дугаар зүйлд заасны дагуу хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцон даатгуулагчид олгоно.
- Даатгалын тохиолдлын улмаас барьцаа хөрөнгөд учирсан хохирлыг даатгагчийн сонголтоор засварлах эсвэл мөнгөн хэлбэрээр олгоно.
- Барьцаа хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн үнэлгээнээс багаар даатгуулсан тохиолдолд даатгалын үнэлгээг зах зээлийн үнэд эзлэх хувиар хохирлыг хувь тэнцүүлэн олгоно.
- Барьцаа хөрөнгийг засварлах боломжгүй тохиолдолд шинээр адил түвшний орон сууц худалдаж авч өгөх эсвэл мөнгөн хэлбэрээр олгоно.
- Орон сууцны ердийн элэгдэл, мөөгөнцөр, ялзралт, хорт хөгц, бактери үржилт зэрэг тухайн хөрөнгийн шинж чанараас шалтгаалан гарсан хохирол, гэмтэл;
- Засвар, үйлчилгээ, цэвэрлэгээ, будалт, нөхөн сэргээх зэрэг үйлчилгээний улмаас орсон өөрчлөлтүүд;
- Засгийн газар эсвэл шүүх, арбитр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, төр захиргааны болон олон нийтийн байгууллага, эрх бүхий хуулийн этгээдийн гаргасан шийдвэрээс үүдсэн хохирол;
- Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан үйлдэл, түүний үр дагавар;
- Даатгалын тохиолдол болсон цаг хугацаа нь даатгалын хамгаалалтын хугацаанд хамаарахгүй эсхүл хамаарч байгаа нь нотлогдохгүй бол;
- Даатгуулагч даатгалын тохиолдлын талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
- Хохирлын шалтгаан, нөхцөл болзол нь даатгалын гэрээнд заасан даатгалын эрсдэлд хамаарахгүй болон даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдоогүй.