Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал

  • Home
  • Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал

Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал

Банкнаас ипотекийн зээл авсан зээлдэгч, хамтран зээлдэгч байна.

Даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд

Даатгуулагч дараах эрсдэлийн улмаас нар барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах.

  • Үйлдвэрийн осол
  • Ахуйн осол
  • зам тээврийн осол
  • Байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн хохирол (газар хөдлөлт, тектоник хөдөлгөөн, галт уулын дэлбэрэлтээс бусад байгалийн аюулт үзэгдэл)
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол

Даатгуулагч дараах эрсдэлийн улмаас нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах

  • Зүрх гэнэт зогсох
  • Цус харвах

Даатгалын хамгаалалтын хэмжээ бөгөөд зээл олгох үед тухайн зээлийн хэмжээ, даатгалын гэрээг сунгах үед тухайн зээлийн үлдэгдэл дүнтэй тэнцүү байна.

  • Даатгалын гэрээний хугацаанд олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.
  • Даатгалын тохиолдол болсон үед хохирлын тухай даатгуулагч даатгагчид нэн дариу мэдэгдэх бөгөөд тохиолдол болсон өдрөөс хойш 180 хоногийн дотор нөхөн төлбөрийн гүйцэт материалыг даатгагчид хүлээлгэн өгнө.
  • Даатгагч нь нөхөн төлбөрийн гүйцэт материалуудыг даатгуулагчаас бүрэн хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 хоногт багтаан нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.
  • Даатгагч даатгалын гэрээнд заасан хугацаанд даатгалын нөхөн төлбөр олгоогүй бол Иргэний хуулийн 232.6 дугаар зүйлд заасны дагуу хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцон даатгуулагчид олгоно.
  • Даатгуулагч нас барсан, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар бүрэн алдсаны улмаас даатгуулагчийн орлого тасарсан тохиолдолд зээлийн үлдэгдэл дүнгээс зээлийн хариуцах хэсгийг хувь тэнцүүлсэн дүнгээр нөхөн төлнө.
  • Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар түр алдсаны улмаас даатгуулагчийн орлого тасарсан тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдалтын хугацаанд ногдох зээл хариуцах хувиас тооцон хувь тэнцүүлсэн дүнгээр нөхөн төлнө.
  • Даатгуулагч нь гуравдагч этгээдийн ятгалгаар болон өөрөө санаатайгаар амиа хорлосон эсвэл амиа хорлохыг завдсан, өөрийн биед хохирол учруулсан;
  • Согтууруулах ундаа, мансуурах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсний улмаас даатгуулагчийн гэнэтийн биш өөрийн үйлдлээр даатгалын тохиолдол бий болсон бол;
  • Даатгуулагч нь жирэмслэлт, үр хүүхэд, үр хөндүүлэхтэй холбогдсон гэмтэл; 
  • Аливаа ердийн болон архаг хууч өвчний улмаас нас барсан, эсхүл хөдөлмөрийн чадвараа алдсан,
  • ХДХВ-ын халдвар авах болон ДОХ, бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилсний улмаас хохирол учирсан,
  • Мэргэжлийн болон аюултай спорт, уралдаан, тэмцээнд оролцосны үр дагавар, ан хийх үед гарсан хохирол,
  • Даатгуулахаас өмнө учирсан бэртэл гэмтлийн үр дагавар,
  • Даатгуулагч нь эрхтэн шилжүүлэхтэй холбогдсон осол гэмтэл;
  • Хиймэл эрхтэн, бүх төрлийн эмчилгээний туслах хэрэгсэлийн зардал;