Иргэдийн хариуцлагын даатгал

  • Home
  • Иргэдийн хариуцлагын даатгал

Иргэдийн хариуцлагын даатгал

Даатгуулагчийн гуравдагч этгээдийн өмнө хүлээх хуулийн хариуцлага

Даатгуулагчийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах

Даатгагч болон даатгуулагч нар харилцан тохиролцоно.

  • Даатгалын гэрээний хугацаанд олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.
  • Даатгалын тохиолдол болсон үед хохирлын тухай даатгуулагч даатгагчид нэн дариу мэдэгдэх бөгөөд тохиолдол болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор нөхөн төлбөрийн гүйцэт материалыг даатгагчид хүлээлгэн өгнө.
  • Даатгагч нь нөхөн төлбөрийн гүйцэт материалуудыг даатгуулагчаас бүрэн хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 хоногт багтаан нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.
  • Даатгагч даатгалын гэрээнд заасан хугацаанд даатгалын нөхөн төлбөр олгоогүй бол Иргэний хуулийн 232.6 дугаар зүйлд заасны дагуу хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцон даатгуулагчид олгоно.
  • Даатгагч нь учирсан хохирлыг нөхөн олгохдоо Монгол улсын шүүхийн шийдвэр, хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий комиссын акт, эмч, эмнэлгийн байгууллагын тодорхойлолт зэргийг үндэс болгоно.
  • Шүүхийн шийдвэр нь эцсийн шатны шийдвэр байх ба хэрэв даатгуулагч дараагийн шатны шүүхэд давж заалдахаар завдаж байгаа болон давж заалдаж буй бол энэ шатны шүүхийн шийдвэр гартал нөхөн төлбөрийг олгохгүй.
  • Шүүхийн зардлыг жишиг тарифыг үндэслэн даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.
    Тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлнө.
  • Даатгуулагчийн өөрийн эд хөрөнгөнд учирсан хохирол;
  • Даатгуулагчийн ажил мэргэжил, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л хохирлоос үүдсэн нэхэмжлэл;
  • Хөрөнгө материалын ердийн элэгдлээс шалтгаалан бусдад учруулсан хохирол;
  • Даатгуулагч нь хохирогчтой нэг гэр бүл, хамаатан садан буюу нэг гэрээгээр даатгагдсан иргэдийн хооронд үүссэн хохирол;
  • Даатгуулагчийн бүхий л дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн, усан, агаарын тээврийн хэрэгслийг эзэмших жолоодохоос үүсэх хохирол.